УИХ 7 хуулийн төсөл хэлэлцэхэд зөвшөөрлөө, 2027 оны төсөв эхэллээ
Эх гарчигӨгөгдлийн болон Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Бүх иргэд, гэр бүл, хүүхэдтэй эх эхнэр, интернет ашиглагчид
- Юу өөрчлөгдөх
- Нийгмийн халамж, хүүхдийн онлайн аюулгүй байдал, хувийн мэдээллийн хамгаалалт, төсвийн чиглэл өөрчлөгдөх боломжтой
- Юу хийх
- УИХ таныг сонсож байна" платформ орж санал явуулах, хуралдааны живээн нийтлэгүүдийг дагаж мэдээлэл авах
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- - УИХ 2026 оны намрын ээлжит чуулгаа 76 гишүүний оролцоогоор эхлүүлж, 7 гол хуулийн төсөлд хэлэлцээг зөвшөөрлөө.
- - Нийгмийн халамж, хүүхдийн сүлжээний аюулгүй байдал, мэдээллийн эрх, 2027 оны төсөв зэрэг иргэдийн амьдралд шууд нөлөөлөх асуудлууд дурдсан.
- - УИХ-ын дарга Үндэсний баялгийн сан, Оюу толгойн мэдээллийг нээлттэй болгохыг Засгийн газраас шаардлаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026.10.30 - УИХ-ын намрын ээлжит чуулга эхэлсэн
- 126 гишүүнээс 76 ирсэн, 60.31% ирц
- 18 гишүүн 4 сарын хугацаанд 1500 орчим иргэнтэй уулзсан
- "УИХ таныг сонсож байна" платформдаас 1000 орчим санал ирсэн
- Нийгмийн халамжийн хуульд 85.3% (85 гишүүн) дэмжлэг
- Хүүхдийн сүлжээний хуульд 80.4% (78 гишүүн) дэмжлэг
- Мэдээллийн хуульд 88% (88 гишүүн) дэмжлэг, дагалдах 5 хууль
- Ерөнхий хяналтын тайлан хэлэлцээг 78 гишүүн дэмжсэн
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Бидний уншдаг 3 хэвлэлд (ikon.mn, news.mn, sonin.mn) энэ мэдээтэй ижил гарчиг олдсонгүй. Төрийн шийдвэр хэвлэлээр дамжаагүй байж болно, эсвэл өөр үгээр бичигдсэн байж болно.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 30-нд нийтлэгдсэн
Ангилал: Хуралдааны тойм
Холбогдох гишүүд: Очирбат Амгаланбаатар, Аюуш Ариунзаяа, Сандаг Бямбацогт, Лутаа Энхнасан, Доржзовд Энхтуяа, Сүхбаатар Эрдэнэбат
Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2026.10.30/ УИХ-ын 126 гишүүнээс 76 нь хүрэлцэн ирж, 60.31 хувийн ирц бүрдсэнээр эхлэв. Хуралдаандаа эртлэн ирсэн УИХ-ын гишүүн Аюушийн Ариунзаяа, Лутаагийн Энхнасан, Сүхбаатарын Эрдэнэболд, Очирбатын Амгаланбаатар, Доржзовдын Энхтуяа нарыг УИХ-ын дарга Сандагийн Бямбацогт онцоллоо.
Хуралдаан даргалагч энэ өдрийн хуралдаанаар нийт 11 асуудал хэлэлцэхээр товлосныг танилцуулсан юм. Тэрбээр парламент иргэдээ сонсож, тэдний санал, хүсэлтэд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах нь нэн тэргүүний үүрэг учраас “Нээлттэй парламент” танхимыг дөрвөн сарын өмнө нээж, ямар нэг дугаарлалтгүйгээр иргэдийг хүлээн авч уулзаж, сонсож эхэлсэн гэв. Одоогоор УИХ-ын 18 гишүүн хагас мянга гаруй иргэнтэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсоод байгааг танилцуулахын сацуу үүргээ биелүүлсэн гишүүдэд талархал илэрхийллээ. Мөн И-Монголиа цахим систем дэх “УИХ таныг сонсож байна” цэсээр 1000 орчим иргэнээс санал, хүсэлт ирүүлсний дийлэнх нь банкны зээлийн хүүг бууруулах, хар дансны жагсаалтыг хөнгөлөх, Оюу толгойн ногдол ашгийг хүртэх, орон сууцны залиланд өртөж хохирсон тухай асуудал эзэлж байна гэлээ. Парламентын зүгээс иргэдийг сонсоод өнгөрөх бус түргэн шуурхай шийдвэрлэхэд анхаарах болно. Тиймээс Үндэсний баялгийн сан, Оюу толгойн ногдол ашгийн талаарх мэдээллийг ил тод, нээлттэй болгож, иргэдэд өгөөжийг нь хүртээх санал, шийдлийг Засгийн газраас боловсруулж оруулж ирэх шаардлагатайг УИХ-ын дарга С.Бямбацогт хөндлөө.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Пүрэв гарагт эхлүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хэлэлцэх эсэхийг санал хурааж шийдвэрлэлээ. Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг УИХ-ын гишүүдийн 85.3 хувь нь дэмжлээ. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн 22 хуулийн төслийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Баасан гарагийн хуралдаанд оролцсон гишүүдээс 78 нь буюу 80.4 хувь нь Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Хамт өргөн мэдүүлсэн төслүүд ч дэмжлэг авсан тул хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн юм.
Өгөгдлийн тухай хуулийн төслийг 88 гишүүн буюу 88 хувь нь дэмжсэн. Дагалдах таван хуулийн төслийг ч хэлэлцэхийг дэмжиж, хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Энэхүү анхдагч хуулийн төсөл нь чухал ач холбогдолтойг хуралдаан даргалагч сануулж, өгөгдөл бүрийн ард улс, эх орон, хүний хувийн эмзэг мэдээлэл агуулж байгааг ухамсарлаж төслийг хэлэлцэхдээ үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад анхаарах шаардлагатайг тодотгов.