УИХ-ын гишүүн Уянгахишиг НӨАТ-ыг 5% болгох, нийгмийн даатгалыг хөнгөлөх хууль санаачилжээ
Эх гарчигУИХ-ын гишүүн Г.Уянгахишигийн ажлын тайлан
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Бизнес эрхлэгчид, хуульчид, гэрээгээр ажиллагсад
- Юу өөрчлөгдөх
- НӨАТ-ын хувь хэмжээ буурах, нийгмийн даатгалын шимтгэл хөнгөрөх, өмгөөллийн шалгалт илүү нээлттэй болох боломж бүрдэнэ.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг 2024-2026 оны ажлын тайлангаа танилцууллаа.
- Тэрээр НӨАТ-ыг 5 хувь болгох, нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх хуулийн төслүүдийг санаачилсан.
- Мөн өмгөөллийн шалгалт болон эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх журмыг сайжруулах чиглэлээр ажиллажээ.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 520мянган ₮
- 400мянган ₮
- 5хувь
Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох хууль батлагдсан (2025-04-11)
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох хууль батлагдсан (2025-04-11)
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах төсөл өргөн мэдүүлсэн (2026-04-30)
- Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлсэн (2025-06-19)
- НӨАТ-ын хувь хэмжээг 5 хувь болгох хуулийн төсөл өргөн мэдүүлсэн (2025-06-19)
- Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлсэн (2025-05-09)
- Хууль зүйн, Төрийн байгуулалтын, Эдийн засгийн байнгын хороо болон Хүний эрх, Бүсчилсэн хөгжлийн дэд хороонд ажилласан
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Ажлын тайлан хэлбэрээр баримт, огноог тусгасан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 30-нд нийтлэгдсэн
Ангилал: Улсын Их Хурлын гишүүд
Холбогдох гишүүд: Гончигдорж Уянгахишиг
Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоох, бодлого боловсруулах, Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаанд оролцож, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн төсөл санаачлах, хэлэлцүүлэгт оролцох, ажлын хэсэгт ажиллах зэргээр хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг энэхүү тайланд нэгтгэн тусгалаа.
2024-2025 онд Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Бүсчилсэн хөгжлийн дэд хороо;
2025-2026 онд Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороонд харьяалагдан ажиллаж байна.
ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Санаачилсан хууль, тогтоолын төсөл:
Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг төслийг өргөн мэдүүлж батлуулав /2025-04-11/
Хуулийн төсөл батлагдсанаар аливаа хуульч нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн шалгалтад хууль бус хязгаарлалтаас ангид хамрагдах боломж бүрдсэн юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэв /2026.04.30/
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хуулийн этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагаанд харгалзах нөхцөл, хугацаа тодорхой болно. Иийнхүү ажиллагааны процессыг хуульчилснаар иргэн, хуулийн этгээдийн шударга шүүхээр шүүлгэх эрх, due-process-г хангах, пропорциональ зарчмыг хангах суурь болно. Нөгөө талаас эдийн засгийн гол хөшүүрэг болсон хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, цаашлаад энэ нь хууль зүйн орчны тодорхойгүй байдлыг бууруулж, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагавартай.
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв /2025.06.19/
Хууль санаачлагчдын зүгээс 2015 онд онцгой албан татварын хувь хэмжээг 400 мянган төгрөг, дизель түлшийг 520 мянган төгрөг болгон тогтоосноос үүдэж, завсрын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, уг бүтээгдэхүүнд онцгой албан татвар, тусгай зөвшөөрөл шаардахгүй байгаа нь хуурамч шатахуун үйлдвэрлэх гол шалтгаан гэж үзэж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв /2025.06.19/
Бизнес эрхлэгчдэд татвар, зээл, түрээсийн дарамт их байгаа энэ цаг үед аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг нь хүндрэл учруулж байгаа учраас НӨАТ-ын хувь хэмжээг 5 хувь болгох хуулийн төслийг санаачлан өргөн барьсан.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Энэхүү төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаанд нийцсэн, Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэсэн, Үндсэн хуулиар хамгаалсан иргэний эрх, эрх чөлөөг хэн нэгний үзэмж, хуулиар тогтоогоогүй субъектив хэмжүүрээр тодорхойлж халдах боломжийг хязгаарлана.
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв /2025.05.09/
Энэхүү хуулийн төсөл дараах гурван үндсэн өөрчлөлтийг агуулсан. Үүнд:
1. Монгол Улсын өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулан ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасаж, эдгээр гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах.
2. Ажил олгогчийн шимтгэл төлөлтөд ажилтны шимтгэлтэй адил дээд хязгаар тогтоох.
3. Ажил олгогч ажилтанд олгох хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасахаар тус тус тусгав.
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв /2025.09.18/
Энэхүү хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төсөлд тамхины төрөлд электрон, халаадаг, усан, наадаг гэх мэт бүх төрлийг оруулах, хүүхэд, залуучуудыг хамгаална. Ингэхдээ амт үнэр нэмэхийг хориглох, тамхинаас гарах тусламж үйлчилгээг дэмжих, спорт, залуучуудын үйл ажиллагаанд санхүүжилт өгөх, хяналтын байгууллагуудын чиг үүргийг тодорхойлох, савлагаа, никотины хэмжээг хязгаарлах, тамхины татварыг үе шаттай нэмэгдүүлэх, татварын орлогыг эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлж зарцуулах, хуулийн зөрчлийг системчлэх зохицуулалтыг тусгасан.
АЖЛЫН ХЭСЭГ
-УИХ-ын 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэг дэх ‘’хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж... олгоно” гэсэн заалтыг хүчингүй болгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг;
-Иргэдийн нийтийн өргөдлийн дагуу УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч
-Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг
-УИХ Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг
-“Эдийн засаг, бизнес банк, санхүүгийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг
-Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг
-Эдийн засаг, бизнес, банк, санхүүгийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг
-Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг
-Хүний эрх, эрх чөлөөний асуудал, хүний эрхийн зөрчил бүхий хууль тогтоомжинд үнэлэлт дүгнэлт өгөх, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг
-УИХ-ын ёс зүйн дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг
-Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн төсөл боловсруулах
-Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлэх хууль, тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг
-Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг
-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг
-Нэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг
-Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн дэд ахлагч
-Гэр бүлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг
-Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг
-Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг
-Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг
-Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон Улсын Их Хурлын 2021 оны 105 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг
-Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч
-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг
-Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байдал
§ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан;
§ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4, 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргаан;
§ Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргаан.
§ Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргаан;
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.