Говийн бүсийн 300 гаруй төрийн албан хаагчид чадавх бэхжүүлэх сургалтад хамрагдлаа
Эх гарчигТөрийн албан хаагчийн чадавх бэхжүүлэх нэгдсэн уулзалт Дундговь аймагт зохион байгуулагдлаа
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Дундговь аймагт Говийн бүсийн төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх хоёр өдрийн уулзалт боллоо.
- Уг арга хэмжээнд 4 аймгийн 300 гаруй төрийн албан хаагч оролцож, төрийн албаны ёс зүй болон хүний эрхийн асуудлаар хэлэлцлээ.
- Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, иргэн төвтэй үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026-11-12
- Байршил: Дундговь аймаг
- Оролцогчдын тоо: 300 гаруй төрийн албан хаагч
- Хамрагдсан аймаг: Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь
- Зохион байгуулагч: Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороо, ЗГХЭГ, Жендэрийн Үндэсний хороо, Удирдлагын академи, Канад-Монголын МЕРИТ төсөл
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Арга хэмжээний зорилго, оролцогчдыг бодитой мэдээлсэн байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 12-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Жендэрийн Үндэсний хороо, Удирдлагын академи, Канад-Монголын МЕРИТ төсөл хамтран “Төрийн албан хаагчийн чадавх бэхжүүлэх Говийн бүсийн уулзалт” үйл ажиллагааг Дундговь аймагт хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллаа.
Уулзалтыг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Пүрэвдагва нээж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга С.Батболд, Ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга А.Адилбиш, Удирдлагын академийн Төрийн инновац, хөгжлийн албаны дарга, Доктор (Ph.D.), Дэд профессор М.Баянмөнх, MERIT төслийн зөвлөх Р.Алтангэрэл, Дундговь аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхжаргал болон холбогдох албаны төлөөлөл оролцов.
Энэ үеэр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов "Төрийн албан дахь хүний эрхийн нөхцөл байдал" сэдвээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэгт пеналистаар оролцов.
Уулзалтын хоёр дахь өдөр Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй практик асуудал, үр дүнд суурилсан удирдлага, хүний нөөцийн удирдлага, ёс зүйн гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа, хүний эрхэд суурилсан, иргэн төвтэй төрийн үйлчилгээ, жендэрийн тэгш байдал зэрэг үндсэн сэдвийн хүрээнд сургалт, хэлэлцүүлэг боллоо.
Говийн бүсийн уулзалт, арга хэмжээнд Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн 300 гаруй төрийн албан хаагч хамрагдаж, оролцогчид салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай асуудлаар санал, хүсэлтээ илэрхийлсэн юм.
Тус үйл ажиллагаа нь төрийн албан хаагчдад хууль тогтоомж таниулах, төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхыг сайжруулж, бэхжүүлэн иргэн төвтэй төрийн үйлчилгээг үр дүнд суурилсан арга хэлбэрээр хэрэгжүүлэх, төрийн байгууллага хоорондын уялдааг сайжруулж, хамтран ажиллах мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд ач холбогдолтой юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.