Хөвсгөл аймгийн 100 гаруй эмч цус сэлбэлтийн сургалтад хамрагдана
Эх гарчигЦусны аюулгүй байдал, зохистой хэрэглээг хэвшүүлэх нь сургалт зохион байгуулж байна.
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Хөвсгөл аймгийн иргэд
- Юу өөрчлөгдөх
- Цус сэлбэлтийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал сайжирна.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Хөвсгөл аймагт цус сэлбэлтийн аюулгүй байдлыг сайжруулах сургалт болж байна.
- 100 гаруй эмч, мэргэжилтэн цусны зохистой хэрэглээ, хадгалалтын талаар суралцаж байна.
- Мэргэжлийн баг аймгийн эмнэлгийн цусны салбар төвийн үйл ажиллагаанд үнэлгээ хийнэ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10 дугаар сарын 21, 22
- 100 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн
- Цус сэлбэлт судлалын үндэсний төв
- Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төв
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн
Хөвсгөл аймагт цус сэлбэлтийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Нэгдсэн лабораторийн албаны дарга М.Цэрэндэжидээр ахлуулсан мэргэжлийн баг 2026 оны 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд ажиллаж байна.
Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төв хамтран “Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээг хэвшүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж, аймаг, сумдын 100 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж байна.
Сургалтаар цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй, зохистой хэрэглээ, хадгалалт, тээвэрлэлт, цус сэлбэлтийн үед үүсэх урвал, хүндрэлээс сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр онол, дадлага хосолсон сургалт явуулж байна. Мөн 10 дугаар сарын 22-ны өдөр мэргэжлийн баг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төв болон эмнэлэг дэх цус сэлбэлтийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгнө.
Энэхүү сургалт, үнэлгээний ажил нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, холбогдох тушаал, заавар, журмын хэрэгжилтийг хангах, үнэлгээний үр дүнд гарсан санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх замаар аймгийн хэмжээнд цус сэлбэлтийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулах юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.