Цацрагийн хяналтын 5 үйлчилгээ цахим боллоо
Эх гарчигЦацрагийн хяналтын таван төрлийн үйлчилгээг e-business.mn системд нэвтрүүллээ
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- Ашигт малтмал, газрын тосны газар цацрагийн хяналтын 5 төрлийн үйлчилгээг E-Business.mn цахим системд нэвтрүүллээ.
- Үйлчилгээнд үүсгүүр хүлээн авсан, ажилтан солигдсон, шилжилт хөдөлгөөний мэдэгдэл, дүрэм батлуулах, жилийн тооллогын дүн зэрэг орно.
- 2026 оны 11 сарын 4-нд 521 байгууллагийн төлөөлөгчдөд сургалт зохион байгуулж системд оролцоо хийгдлээ.\n-
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 5 төрлийн цацрагийн хяналтын үйлчилгээ
- E-Business.mn систем
- 2026-11-04
- Ашигт малтмал, газрын тосны газар
- 521 байгууллага
- Ө.Лхамноржин
- 51-263922
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 4-нд нийтлэгдсэн
Монгол
Улсад цөмийн технологийг эрүүл мэнд, судалгаа шинжилгээ, хил, гаалийн аюулгүй
үзлэг, геологи хайгуул болон аж үйлдвэрийн салбарт өргөнөөр ашиглах болсонтой
холбоотойгоор цацрагийн үүсгүүр ашиглагч байгууллагын тоо жил ирэх тусам
нэмэгдэж байна. Үүнтэй
холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газраас цацрагийн аюулгүй ажиллагааг
хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний
хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цацрагийн хяналттай холбоотой дараах таван
төрлийн үйлчилгээг E-Business.mn
цахим системд нэвтрүүллээ.Үүнд:1.
Цацрагийн үүсгүүр хүлээн авсан тухай мэдэгдэл;2.
Цацрагийн хяналтын ажилтан солигдсон тухай мэдэгдэл;3.
Цацраг идэвхт үүсгүүрийн шилжилт хөдөлгөөний мэдэгдэл;4.
Цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм батлуулах;5.
Цацрагийн үүсгүүрийн ашиглалтын бүртгэл, жилийн эцсийн тооллогын дүн болон дотоод
хяналтын тайлан.Эдгээр
үйлчилгээг цахимжуулснаар аж ахуйн нэгж, байгууллагууд цаг хугацаа, орон
зайнаас үл хамааран гар утас болон цахим төхөөрөмжөөр дамжуулан төрийн
үйлчилгээг шуурхай авах, хүсэлт, мэдэгдэл, тайлангаа цахимаар хүргүүлэх боломж
бүрдэж байна.Шинээр
нэвтрүүлсэн цахим үйлчилгээний талаар хэрэглэгч байгууллагуудад мэдээлэл өгөх,
системийн ашиглалттай танилцуулах зорилгоор Ашигт малтмал, газрын тосны газраас
2026 оны 11 дүгээр сарын 04-нд буюу өнөөдөр “Цацрагийн хяналтад нэвтрүүлсэн
цахим үйлчилгээг танилцуулах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.Сургалтад
цацрагийн үүсгүүр ашиглагч 521 байгууллагын төлөөлөл оролцож, E-Business.mn
системд шинээр нэвтэрсэн үйлчилгээ, тэдгээрийг ашиглах заавар, цахимаар
үйлчилгээ авах боломжийн талаар мэдээлэл, зөвлөгөө авлаа. Цацрагийн хяналтын
үйлчилгээг цахимжуулснаар төрийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг
нэмэгдүүлэхийн зэрэгцээ цацрагийн үүсгүүрийн ашиглалт, бүртгэл, хяналтын үйл
ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх чухал ач холбогдолтой юм. Эх сурвалж
Захиргаа, санхүүгийн хэлтэс
Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан
Ө.Лхамноржин
Утас: 51-263922
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.