Дундговьт 148 байгууллагын ажилтныг цахим үйлчилгээгээр сургаж байна
Эх гарчиг“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөний хүрээнд “цахим Дундговь” арга хэмжээ болж байна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Дундговь аймгийн иргэд, бизнес эрхлэгчид, сурагчид
- Юу өөрчлөгдөх
- Төрийн үйлчилгээг цахимаар авах, бизнес эрхлэх шат дамжлагыг хөнгөвчлөх боломж бүрдэнэ.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Дундговь аймагт төрийн үйлчилгээг цахимжуулах “Цахим Дундговь” арга хэмжээ болж байна.
- 148 байгууллагын админ болон иргэдэд e-Mongolia, license.mn-ийн сургалтуудыг явуулж байна.
- Ахлах ангийн сурагчдад хиймэл оюун ухаан болон цахим дээрэлхэлтээс хамгаалах мэдлэг олгож байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10-р сарын 28, 29-ний өдрүүд
- 148 байгууллагын админ эрхтэй албан хаагч сургалтад хамрагдана
- shilen.gov.mn, gov.mn, license.mn, e-mongolia платформууд
- “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмж
- “Цахим Дундговь” дэд хөтөлбөр
Пи-ар, үнэлэмж
Төрийн үйлчилгээг цахимжуулж буйг 'чухал алхам' гэх мэт стандарт пи-ар хэллэг ашигласан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 28-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд “Цахим Дундговь” арга хэмжээг энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Дундговь аймагт зохион байгуулж байна.
Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын зөвлөх Б.Лхагвабаатар оролцож, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц.Борхүү нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчдад “Цахим шилжилтийн өнөөдөр ба маргааш” сэдвээр илтгэл, мэдээлэл хүргэлээ.
Дундговь аймаг нь цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн технологийн дэвшлийг орон нутгийн хөгжилд нэвтрүүлэх чиглэлээр “Цахим Дундговь” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, бодлого, төлөвлөлтөө үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Түүнчлэн аймгийн Цахим бодлогын хороог байгуулж, “Цахим аймаг” хөтөлбөрийг батлах хэрэгжүүлж буй нь орон нутгийн цахим шилжилтийг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах чухал алхам болсон юм.
Арга хэмжээний хүрээнд Нээлттэй мэдээллийн ил тод байдлын систем (shilen.gov.mn), Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас gov.mn сургалтад мэдээлэл хариуцагч 148 байгууллагын админ эрхтэй албан хаагчдыг хамруулж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, бизнес эрхлэхэд тулгардаг шат дамжлагыг бууруулах, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр “Мэдэгдээд эхэл (license.mn) системийн талаарх сургалтыг зохион байгуулж байгаа юм. Түүнчлэн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд e-mongolia платформын шинэчлэл, боломжууд, хүртээмжтэй үйлчилгээ, лавлагаа, төлбөрийн үйлчилгээг өөрөө авахад чиглэсэн цахим ур чадвар олгох сургалт, ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад Хиймэл оюуны хэрэглээ болон цахим дээрэлхэлтээс хамгаалах зэрэг сэдвийн хүрээнд сургалтуудыг тус тус зохион байгуулж байна.
Үйл ажиллагааны үеэр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үр бүтээлтэй ажилласан мэргэжилтэн, ажилтнуудыг салбарын шагналаар шагнаж, урамшууллаа.
“ОНЦ ХОЛБООЧИН” ЦОЛ ТЭМДГЭЭР
Г.Алтанцэцэг /Харилцаа холбоо, шуудангийн салбарт 32 жил/
Т.Чулуунцэцэг /Монгол шууданд 27 жил/
М.Цогзолмаа - Дундговь аймгийн холбооны газрын захирал
Л.Баасансүрэн - МХС Дундговь аймгийн газрын ахмад настан
“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ ТЭМДГЭЭР
Д.Бат-Эрдэнэ - Дундговь аймгийн Холбооны газрын инженер
М.Чулуунболор - Дундговь Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн
ЯАМНЫ “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР
Э.Адъяабаатар - Монгол Шуудангийн салбарын дарга
Б.Баярцэцэг - Дундговь ЦШҮХ мэргэжилтэн
Н.Шижирболд АЗДТГ-ын Мэдээллийн технологийн ажилтан
У.Хандсүрэн - Дундговь Мобиком салбар мэргэжилтэн
С.Оюунчимэг - Эрдэнэдалай сумын шууданч
М.Батсүх - МХС Дундговь аймгийн газрын дамжуулах байгууламжийн инженер
А.Ичинноров МХС Дундговь аймгийн газрын ашиглалтын менежер
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.