Цагаандэлгэр сумын эмнэлэгт 27.8 сая төгрөгийн тоног төхөөрөмж шинэчлэлээ
Эх гарчигЦагаандэлгэр, говь-угтаал сумдын эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийлээ
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Цагаандэлгэр, Говь-Угтаал сумын иргэд
- Юу өөрчлөгдөх
- Эмнэлгийн тоног төхөөрөмж шинэчлэгдэж, үйлчилгээний чанар сайжирсан.
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Дундговь аймгийн Эрүүл мэндийн газраас Цагаандэлгэр, Говь-Угтаал сумын эмнэлгүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
- Шалгалтаар эмнэлгүүдийн үйл ажиллагаа хэвийн гэж дүгнэгдсэн байна.
- Цагаандэлгэр сумын эмнэлэгт нийт 27.8 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгджээ.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 21.9сая ₮
Цагаандэлгэр сумын эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардал: 21.9 сая ₮ (Орон нутгийн хөгжлийн сан)
- 5.9сая ₮
Цагаандэлгэр сумын эмнэлгийн чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжийн зардал: 5.9 сая ₮ (Өөрийн хөрөнгө)
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Хяналт хийсэн огноо: 2026 оны 10 дугаар сарын 20-22
- Цагаандэлгэр сумын эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардал: 21.9 сая ₮ (Орон нутгийн хөгжлийн сан)
- Цагаандэлгэр сумын эмнэлгийн чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжийн зардал: 5.9 сая ₮ (Өөрийн хөрөнгө)
- Говь-Угтаал сумын эмнэлгийн үйлчилгээний хамрах хүрээ: 1300 гаруй иргэн
- Цагаандэлгэр сумын эмнэлгийн үйлчилгээний хамрах хүрээ: 900 гаруй иргэн
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 22-нд нийтлэгдсэн
@Дундговь Эрүүл Мэндийн Газар
Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Цагаандэлгэр, Говь-Угтаал сумын эрүүл мэндийн төвүүдэд дэмжлэгт хяналтыг 2026 оны 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд хийлээ.
Дэмжлэгт хяналтаар Эрүүл мэндийн яам болон аймаг, эрүүл мэндийн газраас боловсруулан баталсан бодлогын баримт бичиг түүний зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг төлөвлөсөн зорилтот түвшиндээ хүрсэн эсэх, нягтлан бодох бүртгэл, санхүүү, ЭМД-ын гүйцэтгэлийн санхүүжилт, эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хяналт үнэлгээ хийж, үр дүнг үнэлэх юм. Тус эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Говь-Угтаал сумын эрүүл мэндийн төв нь 1300 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй орчин бүрдэж брайль үсгийг эмнэлгийн хаяг бүрт байршуулсан байна.Тус эмнэлгийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар сумын Засаг даргатай уулзаж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
Цагаандэлгэр сумын эрүүл мэндийн төв нь 900 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн хөгжлийн сангийн 21,9 сая төгрөгийн хөрөнгөөр Шүдний иж бүрэн тоног төхөөрөмж, өөрийн хөрөнгөөр 5,9 сая төгрөгийн чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжтэй болсон нь иргэд орон нутагтаа эмнэлгийн тусламж үйлчилгээг авч, хөдөлгөөнөөр биеэ чийрэгжүүлэх боломжийг бүрдүүллээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.