Арцсуурь, Гашуунсухайт, Шивээхүрэн, Тэс боомтоор ургамал, амьтны бүтээгдэхүүн нэвтрүүлнэ
Эх гарчигТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоол)
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Ургамал, амьтны бүтээгдэхүүн импортлох бизнес эрхлэгчид
- Юу өөрчлөгдөх
- Дээрх 4 боомтоор ургамал, амьтны бүтээгдэхүүн нэвтрүүлэх боломжтой болж, зарим боомтоор экспортлох эрх хасагдсан.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Засгийн газрын 437 дугаар ургамал, амьтны бүтээгдэхүүн нэвтрүүлэх боомтуудын жагсаалтыг өөрчиллөө.
- Арцсуурь, Гашуунсухайт, Шивээхүрэн, Тэс боомтуудыг импортын жагсаалтад нэмж, зарим нь экспортын жагсаалтаас хасагдсан.
- Хэрэгжилтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Гаалийн ерөнхий газарт даалгав.
Нэр томьёо
Тогтоол
УИХ, Засгийн газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг олон гишүүнтэй байгууллагын гаргасан шийдвэр.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Засгийн газрын 2026 оны 11-р сарын 4-ний 437 дугаар тогтоол
- Завхан аймгийн Арцсуурь боомт
- Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт
- Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомт
- Увс аймгийн Тэс боомт
- Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хууль
- Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоол
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 13-нд нийтлэгдсэн
Батлагдсан байгууллага: Засгийн газрын тогтоол
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 437
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Жагсаалт, журам батлах тухай" Засгийн газрын 2003 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай эд, материал, амьтан, түүний үр, хөврөл үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалт"-ын "Нэг. Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай эд, материал нэвтрүүлэх хилийн боомтууд:" гэсэн хэсэгт "10.Завхан аймгийн Арцсуурь;", "11.Өмнөговь аймгийн Гашуунсухайт;", "12.Өмнөговь аймгийн Шивээхүрэн;", "13.Увс аймгийн Тэс." гэж тус тус нэмсүгэй.
2.Мөн жагсаалтын "Долоо.Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай эд, материалыг экспортлох боомтууд:" гэсэн хэсгийн "7.Завхан аймгийн Арцсуурь;", "8.Өмнөговь аймгийн Гашуунсухайт;", "9.Өмнөговь аймгийн Шивээхүрэн;" гэснийг тус тус хассугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Гаалийн ерөнхий газар (П.Дэлгэрнаран)-т тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ц.ИДЭРБАТ
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.