Налайх дүүрэгт 1,400 мод тарих ажил эхэллээ
Эх гарчиг“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих арга хэмжээ эхэллээ
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Налайх дүүргийн Цэцэрлэгт хүрээлэнд “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 1,400 мод тарих ажил эхэллээ.
- Арга хэмжээнд олон улсын дипломат төлөөлөгчид болон орон нутгийн удирдлагууд оролцлоо.
- Энэхүү үйл ажиллагаа нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилготой юм.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10-р сарын 12-ны өдөр арга хэмжээ эхэлсэн
- Налайх дүүргийн Цэцэрлэгт хүрээлэнд 1,400 ширхэг мод тарьсан
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Арга хэмжээний ач холбогдлыг тайлбарласан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 12-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2026 оны намрын улирлын мод тарих арга хэмжээ Налайх дүүргийн Цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ.
✅ Арга хэмжээг Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нар нээж, үг хэллээ.
✅ Мод тарих арга хэмжээнд Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Европын Холбоо, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Кувейт, Казахстан, Куба, Киргиз, Америкийн Нэгдсэн Улс, Болгар, Канад, Польш, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Франц Улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчид болон НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
✅ Өнөөдрийн мод тарих арга хэмжээний хүрээнд Налайх дүүргийн Цэцэрлэгт хүрээлэнд нийт 1,400 ширхэг мод тарьж байна. Энэхүү арга хэмжээ нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйлсэд олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчид болон орон нутгийн хамтын оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
🌿 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ой, модны нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үндэсний хэмжээний санаачилга юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.