ТАРИФТ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ /Нийслэлийн болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын цагийн ялгаварт тариф/
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэзээнээс
- 2026-11-01
- Юу хийх
- Цагийн ялгаварт тарифтай тоолуур суулгах, шөнийн хугацаанд оройн цагт нүүрс сүүрхийн оронд цахилгаан ашиглах
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- Эрчим хүчний зохицуулах хороо Улаанбаатар, аймгийн төв болон хүн ам их суурин газарт гэр хорооллын шөнийн цахилгаан тарифыг 100 хувиар хөнгөлөх тогтоол гаргалаа.
- Хөнгөлөлт 2026 оны 11 сарын 1-нээс 2027 оны 3 сарын 31 хүртэл, орой 21:00-өглөө 09:00 хооронд сарын 1500 кВт.цаг хүртэлх хэрэглээг хамарна.
- Зорилго нь нүүрс суугааг бууруулан агаарын бохирдлыг маажлах юм.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Тогтоолын дугаар: 488, огноо: 2026-10-07
- Батлагдсан байгууллага: Эрчим хүчний зохицуулах хороо
- Хуулийн үндэс: ЭХЗ 9.1.4, 9.2; Агаарын тухай хууль 13.1.3; ЗЕХ 63.1, 67.2; Засгийн газрын 199/2017 тогтоол
- Хөнгөлөлтийн хэмжээ: 100 хувь
- Хэрэглээний зэрэг: сарын 1500 кВт.цаг хүртэл
- Цагийн хязгаар: орой 21:00 - өглөө 09:00
- Газар зүй: Нийслэл, аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрууд
- Хүчинтэй хугацаа: 2026-11-01 - 2027-03-31
- Дараахь тогтоол хүчингүй: 2025 оны 703 дугаар тогтоол
- Хяналт: Ажлын алба (Б.Болор-Эрдэнэ)
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Бидний уншдаг 3 хэвлэлд (ikon.mn, news.mn, sonin.mn) энэ мэдээтэй ижил гарчиг олдсонгүй. Төрийн шийдвэр хэвлэлээр дамжаагүй байж болно, эсвэл өөр үгээр бичигдсэн байж болно.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 1-нд нийтлэгдсэн
Батлагдсан байгууллага: Эрчим хүчний зохицуулах хороо
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр
Дугаар 488
Улаанбаатар хот
ТАРИФТ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх заалт, 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан "Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 2.1, 2.2, 2.3 дахь заалтыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1.Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын цагийн ялгаварт тарифт тоолууртай өрхийн нэг сарын хугацаанд оройн 21.00 цагаас өглөөний 09.00 цагийн хооронд хэрэглэсэн 1500 кВт.цаг хүртэлх цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэхийг цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгосугай.
2.Цахилгаан шугам, сүлжээний тоног төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах, гэр хорооллын өрхөд цахилгааны ашиглалтын аюулгүй байдалтай холбоотой сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгосугай.
3.Энэ тарифын хөнгөлөлтийг 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2027 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мөрдөж ажиллахыг цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны "Тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай" 703 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.
5.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба (Б.Болор-Эрдэнэ)-нд даалгасугай.
ДАРГА Л.ЖАМБАА
ЗОХИЦУУЛАГЧ А.АЗБАЯР
ЗОХИЦУУЛАГЧ Б.АМАРСАНАА
ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО
ЗОХИЦУУЛАГЧ Б.ЕРЭН-ӨЛЗИЙ
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.