Малын 60 үүлдэр омгийн үрийг хамгаалж, төвийн өр төлбөрийг шийдвэрлэнэ
Эх гарчигСайд Ц.Идэрбат малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр үүрэг өглөө
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Мал аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, малчид
- Юу өөрчлөгдөх
- Малын үржил, генетик нөөцийн чанар сайжирснаар мал аж ахуйн бүтээмж нэмэгдэнэ.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Хүнс, хөдөө аж ахуйн сайд Малын удмын сангийн үндэсний төвд ажиллаж, үйл ажиллагааг сайжруулах үүрэг өгсөн.
- Тус төв 2023-2026 онд 238 мэргэжилтнийг сургаж, малын генетик нөөцийг хамгаалах чиглэлээр ажиллажээ.
- Сайд 60 үүлдэр омгийн үрийг хадгалах, байгууллагын өр төлбөрийг шийдвэрлэх, сахилга батыг сайжруулахыг шаардсан.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1958 оны 31 дүгээр тогтоол
- 2023-2026 онд 238 мэргэжилтэн сургалтад хамрагдсан
- Баталгаажсан 60 үүлдэр омгийн үр
- Малын удмын сангийн үндэсний төв
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 3-нд нийтлэгдсэн
САЙД Ц.ИДЭРБАТ МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Малын удмын сангийн үндэсний төвд ажиллаж, байгууллагын үйл ажиллагаа, малын генетик нөөцийг хамгаалах, сайжруулах, үржлийн ажил, биотехнологийн үйлдвэрлэлийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилтын талаар хэлэлцэв.
Малын удмын сангийн үндэсний төв нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1958 оны 31дүгээр тогтоолоор “Зохиомол хэлтүүлгийн станц” нэртэйгээр байгуулагдаж, үндэс суурь нь тавигдсан. Монгол Улсын малын генетик нөөцийг хамгаалах, сайжруулах, малын үржил, селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Тус төв 2023-2026 онд малын үржил, генетик нөөцийн чиглэлээр 238 мэргэжилтнийг сургалтад хамруулж, малын үржлийн үйлчилгээ, зохиомол хээлтүүлэг, генетик нөөцийн ашиглалтыг өргөжүүлэх, дотоодын үр үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилласан байна.
Байгууллагын удирдлагын зүгээс байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийх, лабораторийн итгэмжлэлийг нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, үржлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нөөц бүрдүүлэх, экспортлох, байгууллагын дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Сайд Ц.Идэрбат Монгол Улсад баталгаажсан үүлдэр, омгийн мал сүргийн генофонд (генетик нөөц)-ыг хамгаалах, баталгаажсан 60 үүлдэр омгийн үрийг нь авч үлдэх чиглэлээр шуурхай ажиллах, байгууллагын сахилга, хариуцлагыг сайжруулах, өр төлбөр, авлагын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох үүрэг өгч, байгууллагын автомашины асуудлыг шийдвэрлэлээ. Малын генетик нөөцийг хамгаалах, үржлийн чанарыг сайжруулах нь мал аж ахуйн бүтээмж, ашиг шимийг нэмэгдүүлэх, үндэсний малын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.