11-р сарын 2-ны өдөр 6 гал гарч, ойрын өдрүүдэд хүйтэрнэ
Эх гарчигӨнгөрсөн хоногт: Дорнод аймагт 0.1-2 мм хүртэл цас орсон
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ болон хойд нутгийн оршин суугчид
- Юу өөрчлөгдөх
- Цас орж, шөнөдөө -24 градус хүртэл хүйтэрч, цасан шуурга шуурах
- Хэзээнээс
- 2026-11-04-өөс 11-р сарын 7-ны хооронд
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Дорнод аймагт цас орсон бөгөөд ойрын өдрүүдэд баруун болон хойд нутгаар цасан шуурга, хүйтэн гарана.
- 11 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хот болон Хөвсгөл аймагт 6 гал түймэр гарсан.
- Гал түймэр нь голчлон агуулах, цех болон орон сууцны дээвэр хэсэгт гарч, унтраагдсан байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026-11-02: Улаанбаатар болон Хөвсгөл аймагт 6 гал түймэр гарсан
- Дорнод аймагт 0.1-2 мм цас орсон
- Завханы нутгаар 0.0-3.5 мм цас орох төлөвтэй
- Салхи зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ
- Шөнөдөө Завхан, Тэс, Заг, Байдраг голын эхээр -19...-24 градус хүйтэн болно
- Сүхбаатар дүүргийн 16-р хороонд 5х7 метрийн мужааны цех шатсан
- Баянзүрх дүүргийн 36-р хороонд 8х13 метрийн сендвичин байшин шатсан
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7х10 метрийн 2 давхар байшин шатсан
- Баянзүрх дүүргийн 28-р хороонд 0.3 га шар өвс шатсан
- Баянзүрх дүүргийн 13-р хороонд 6х25 метрийн 3 давхар агуулах шатсан
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 3-нд нийтлэгдсэн
Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод аймагт 0.1-2 мм хүртэл цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Завханы ихэнх сумдын нутгаар 0.0-3.5 мм, Ховд, Говь-Алтайн хойд, Баян-Өлгий, Увсын зарим, Хөвсгөл, Архангайн баруун сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Улз голын хөндийгөөр -3...+2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон голын хөндийгөөр +9...+14 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. +5...+7 градус дулаан байна.
Төлөв байдал: 03-04-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөл, Архангай зарим, Сэлэнгийн ихэнх, Говь-Алтай, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, 04-ний өдөр Завхан, Говь-Алтай, Хөвсгөлийн зарим, Сэлэнгэ, Төв, Дорнодын зүүн сумдаар, 04-05-нд шилжих шөнө Сэлэнгийн өмнөд, Дорнодын хойд хэсгээр, 05-нд Дорнодын зүүн сумдаар, 06-нд Баян-Өлгийн өмнөд, Ховдын хойд, Завханы зарим сумдын нутгаар, 07-нд Завхан, Архангайн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумдаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 04-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар, 05-нд тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 4-нд нутгийн хойд хэсгээр, 5, 6-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч шөнөдөө Завхан, Тэс, Заг, Байдраг голын эхээр -19...-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -7...-12 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2...-7 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан байна.
Гал түймэр:
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд мужааны цехэд гал гарч байна гэсэн дуудлагыг 2026.11.02-ны өдрийн 09:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн мужааны цехийн зориулалттай 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 36 хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 2026.11.02-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан.Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход агуулахын зориулалттай 8х13 метрийн хэмжээтэй сендвичин байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хужирт багт байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 2026.11.02-ны өдрийн 10:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 7х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 2026.11.02-ны өдрийн 13:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.3 га орчим талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд сендвичин барилга шатаж байна гэсэн дуудлагыг 2026.11.02-ны өдрийн 14:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 6х25 метрийн хэмжээтэй барилгын материалын 3 давхар агуулахын байрны цахилгаан хуваарилах самбар болон хана, таазны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 2026.11.02-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 0.5 га орчим талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 37 дугаар хороонд шинээр баригдаж буй барилга дотор гал гарч байна гэсэн дуудлагыг 2026.11.02-ны өдрийн 16:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход шинээр баригдаж байгаа барилгын 1 дүгээр давхарт барилгын хураалттай эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.11.02-ны өдрийн 20:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 10х15 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2026.11.02-ны өдрийн 23:52 цаг хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 1х2 метр хэмжээтэй жорлон, 2х1.8 метрийн хэмжээтэй хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн "Зүүн тосон" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай мэдээллийг 2026.11.02-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:10 цагт цурамд оруулж, 17:00 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 250 орчим га талбай өртсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.