Турк улс ШУТИС-д STEM лаборатори байгуулж, магистр, докторын тэтгэлэг олгоно
Эх гарчигSTEM боловсрол, инновацыг хөгжүүлэхэд Турк улстай хамтран ажиллана
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Оюутнууд, сурагчид
- Юу өөрчлөгдөх
- STEM чиглэлийн лабораторийн хүртээмж нэмэгдэж, Турк улсад суралцах боломж бүрдэнэ.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Боловсролын сайд Л.Энх-Амгалан ТИКА-ийн шинэ зохицуулагч Али Куртыг хүлээн авч уулзлаа.
- Талууд ШУТИС-д STEM лаборатори, "ФабЛаб" сүлжээ байгуулах болон хөдөө орон нутагт тэлэхээр тохиролцлоо.
- Мөн монгол иргэдийг Турк улсад магистр, докторын түвшинд суралцуулах, хэлний орчин бүрдүүлэх талаар ярилцлаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2006 оноос хойш ТИКА Монгол Улсад 950 гаруй төсөл хэрэгжүүлсэн
- Хэрэгжсэн төслүүдийн 300 орчим нь боловсролын салбарт хамааралтай
- ШУТИС-д Жазари лаборатори байгуулагдсан
- ШУТИС-ФабЛаб сүлжээг хөдөө орон нутагт тэлэх зорилготой
- Инженер, технологийн төрөлжсөн ахлах сургуульд STEM чиглэлийн лаборатори байгуулах
- “Хог тэглэх” сургалт, судалгааны лаборатори байгуулах
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 4-нд нийтлэгдсэн
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Турк Улсын Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагчаар шинээр томилогдсон ноён Али Куртыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан ноён Али Куртыг үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, ТИКА байгууллагаас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд тусгай хэрэгцээт суралцагчдад зориулсан анги танхим байгуулах, ШУТИС-д Жазари лабораторийг байгуулан тохижуулах зэргээр тэгш хамруулан сургах боловсролын орчныг бүрдүүлэх, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.
Талууд уулзалтаар ШУТИС дахь Жазари лабораторийн туршлага дээр суурилан Монгол Улсад "ШУТИС-ФабЛаб" сүлжээг бий болгож, улмаар хөдөө орон нутагт хүрээ тэлэх зорилтыг дэмжин ажиллах, тус сургуулийн дэргэд байгуулагдах Инженер, технологийн төрөлжсөн ахлах сургуульд STEM чиглэлийн иж бүрэн лаборатори, байгаль орчныг хог хаягдалгүй байлгах, менежментийг сайжруулах зорилгоор “Хог тэглэх” сургалт, судалгааны лабораторийг тус тус байгуулахад хамтран ажиллах талаар ярилцлаа.
Хөтөлбөр зохицуулагч Али Куртын зүгээс хүний нөөцийг хөгжүүлэх, ялангуяа монгол иргэдийг нарийн мэргэжлээр БНТУ-д магистр, докторын түвшинд суралцуулах, сургалт, чадавх бэхжүүлэх чиглэлд түлхүү хамтран ажиллах саналтай байгаагаа онцлов. Түүнчлэн БНТУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах, монгол болон турк хэлийг хамтад нь сурах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Туркийн Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг нь 2006 оноос хойш Монгол Улсад 950 гаруй төсөл хэрэгжүүлсний 300 орчим нь боловсролын салбарт хэрэгжсэн төсөл хөтөлбөр байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.