Дорноговь аймаг 2027 оны хаврын нөөц мах нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлав
Эх гарчигСонгон шалгаруулалтын урилга
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Мах нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд
- Юу өөрчлөгдөх
- Стратегийн хүнсний нөөцөд мах нийлүүлэх боломж гарч байна
- Хэзээнээс
- 2026 оны 11 сарын 12-ны 17:00 цаг хүртэл
- Юу хийх
- Дорноговь аймгийн Засаг даргын ордонд байрлах 105 тоот өрөөнд хүргүүлэх
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- Дорноговь аймаг 2027 оны хаврын стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд мах нийлүүлэх сонгон шалгаруулалт зарласан.
- Оролцогчдоос чанарын шаардлага хангасан мах, хадгалсан аж ахуйн нэгж байхыг шаарддаг.
- Нэвтрүүлгийн хугацаа 2026 оны 11 сарын 12-ны 17:00 цаг хүртэл, Дорноговь аймгийн Засаг даргын ордонд байрлах 105 тоот өрөөнд болно.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Хууль: Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 6.3, 6.5 дахь хэсэг
- Журам: Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоол (Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам)
- Зорилго: Төв суурин газрын хүн амын 2027 оны хаврын хүнсний хэрэгцээ
- Урамшуулал: Журамны 2.5 дахь заалтын дагуу 1 кг тус бүрт тогтоосон хэмжээгээр (төрөл харгалзахгүй)
- Нэвтрүүлгийн хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл (10 хоног)
- Байршил: Дорноговь аймгийн Нутгийн удирдлагын ордон, 1 дүгээр давхар, 105 тоот өрөө
- Холбоо барих утас: 70523937, 99010735, 80361118
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Албан ёсны тендер/сонгон шалгаруулалтын урилга бөгөөд магтаал, амлалтгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 2-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 6.3, 6.5 дахь хэсэг, Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор батлагдсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд төв суурин газрын хүн амын 2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан мах нийлүүлэх сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад махыг чанарын шаардлага хангасан нөхцөлд бэлтгэж, хадгалсан аж ахуйн нэгжүүдийг оролцохыг урьж байна.
Захиалагч нь журмын 2.5 дахь заалтын дагуу нийлүүлсэн махны төрөл харгалзахгүйгээр 1 кг тутамд тогтоосон хэмжээгээр урамшуулал олгох хэлбэрээр дэмжлэг үзүүлнэ.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд саналаа битүүмжилсэн байдлаар, эх хувь болон нэг хувь хуулбарын хамт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл хуанлийн 10 хоногийн хугацаанд Дорноговь аймгийн Нутгийн удирдлагын ордны 1 дүгээр давхар, 105 тоот өрөөнд ирүүлнэ үү.
“Махны нөөц бүрдүүлж, хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах төслийн ажлын даалгавар”-тай Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн 105 тоот өрөөнөөс урьдчилан авч танилцана уу.
Холбоо барих:
Ажлын хэсгийн нарийн бичиг
Утас: 70523937, 99010735, 80361118
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.