Өвөрхангай аймгаар 17 иргэн гомдол гаргаж, дулаан, малын эмийн хяналт хийлээ
Эх гарчигШуурхай хурал хуралдлаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Өвөрхангай аймгийн иргэд
- Юу өөрчлөгдөх
- Гомдол, саналыг 7032-1111 утсаар болон E-Mongolia аппаар дамжуулан шийдвэрлүүлнэ.
- Юу хийх
- Гомдол, санал байвал 7032-1111 утсанд хандах эсвэл E-Mongolia аппликэйшн ашиглах.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Өвөрхангай аймгийн удирдлагууд иргэдийн гомдол, төрийн үйлчилгээний явцыг хэлэлцсэн.
- Долоон хоногт 17 иргэн 13 асуудлаар гомдол гаргасан бөгөөд ихэнх нь шийдэгдсэн.
- Дулааны шугам, малын эм, хулгайн гэмт хэрэг зэрэг асуудлуудад хяналт шалгалт хийж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026-09-15
- Төрийн үйлчилгээ-мэдээллийн төвийн 7032-1111 утсанд гомдол хүлээн авдаг
- Долоон хоногт 17 иргэн 13 асуудлаар хандсан
- 1585 иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс авсан
- 482 иргэн иргэний бүртгэлийн үйлчилгээ авсан
- Өв Эко мийт махны үйлдвэрт хяналт хийсэн
- ЭБЦТС ТӨХК-ийн салбараас ухаалаг тоолуур суурилуулалтын ажил хийж байна
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 15-нд нийтлэгдсэн
Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, хэлтэс, албадын удирдлагуудын шуурхай хурал тогтсон ёсоор өнөөдөр хуралдлаа.
Хурлын эхэнд Төрийн үйлчилгээ-мэдээллийн төвийн 7032-1111 утсанд болон биеэр ирсэн иргэдийн гомдол санал, түүний шийдвэрлэлттэй танилцав.
Өнгөрөгч долоон хоногийн хугацаанд 13 асуудлаар 17 иргэн хандаж, гомдол, саналаа ирүүлсэн байна. Тухайлбал, малын вакцин, эм тариаг хэт үнэтэй зарж буй тухай, бэлчээрийн газрыг дур мэдэн хашаалж байгаа талаар, нийтийн орон сууцуудын усны тасалдал, инженерийн шугам сүлжээний ажлын удаашрал, говийн сумдаар хулгайн гэмт хэрэг гарч байгаа талаар, “Онги Ус суваг” байгууллагын ажилтнуудын харилцаа холбоотой асуудлаар тус тус гомдол, мэдээллүүд иржээ.
Дээрх гомдол, шүүмжлэлийн гурван асуудлаас бусдыг нь шийдвэрлэж, иргэнд хариу мэдээлэл хүргүүлсэн. Тус хугацаанд 1585 иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс авч, үүнээс хамгийн олон буюу 482 иргэн иргэний бүртгэлтэй холбоотой асуудлаар үйлчилгээ авсан байна.
Хуралдаанаар:
✅ Аймгийн Засаг даргын орлогч дулааны станцын хоёрдугаар хэлхээний ажил болох шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцад хяналт хийсэн талаар,
✅ Мал эмнэлгийн газраас малын эмийн сангуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт зохион байгуулсан тухай,
✅ Хүнс, хөдөө аж ахуйн газраас хүнсний дэлгүүрүүдэд хүнсний аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, “Өв Эко мийт” махны үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт хийж, иргэний гомдлыг шийдвэрлэсэн тухай,
✅ Аймгийн Цагдаагийн газраас Өмнөговь, Дундговь аймгийн цагдаагийн байгууллагатай хамтран хулгайн гэмт хэрэг гарч буй сумдад ажиллаж буй талаар,
✅ Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас бэлчээрийн газар хашаалсан асуудлыг хуулийн байгууллагаар шийдүүлэх, Содон хороололд дулааны шугам сүлжээг өргөтгөх асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа талаар,
✅ Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас E-Mongolig аппликэйшн-д орчны осол гэмтлийн эрсдэл, аливаа мэдээллийг оруулах болон, орсон мэдээллүүдтэй танилцан, шийдвэрлэж байх тухай,
✅ ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбараас ухаалаг тоолуур суурилуулалтын ажлын явцын талаар тус тус мэдээлэл өглөө.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.