55-р сургуулийн багш нар сэтгэл зүйн өдөрлөгт хамрагдлаа
Эх гарчигСэтгэцийн эрүүл мэнддээ анхааръя – сэтгэл зүйн өдөрлөг зохион байгууллаа
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Нийслэлийн 55 дугаар сургууль багш, ажилтнуудад зориулсан сэтгэл зүйн өдөрлөг зохион байгуулжээ.
- Өдөрлөгийн үеэр стресс, түгшүүр болон хувь хүний онцлогийг тодорхойлох тестүүд авсан байна.
- Сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах, өөрийгөө танин мэдэх зорилготой арга хэмжээ байлаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургууль
- Сэтгэл зүйч Б.Намуун
- Сэтгэл зүйч Б.Халиун
- Цаг хугацаа: 08:00–17:00
Пи-ар, үнэлэмж
Эх бичвэрт 'амжилттай зохион байгууллаа', 'таатай нөхцөлийг бүрдүүлснээрээ онцлог байлаа', 'талархал илэрхийлье' гэх мэт магтаал, сэтгэл хөдлөлийн үгс ашигласан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 6-нд нийтлэгдсэн
СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРЪЯ – СЭТГЭЛ ЗҮЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛААНийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн сэтгэл зүйч Б.Намуун, Б.Халиун нар багш, ажилтан, албан хаагчдынхаа сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, өөрийгөө танин мэдэх, сэтгэл хөдлөлөө ойлгож удирдах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Сэтгэл зүйн өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.Өдөрлөгийн хүрээнд стрессийн түвшин, түгшүүрийн байдал, хайрын хэл болон хувь хүний сэтгэл зүйн онцлогийг танин мэдэх олон төрлийн сонирхолтой тест, үнэлгээ, оношилгоог бэлтгэн, багш ажилтнуудад өөрийгөө илүү сайн ойлгож, сэтгэл зүйн байдалдаа анхаарах боломжийг бүрдүүлсэн юм.Тус өдөрлөг 08:00–17:00 цагийн хооронд бүтэн өдрийн турш үргэлжилсэн нь хичээл, сургалтын үйл ажиллагаатай багш нар өөрсдийн боломжит цагтаа хүрэлцэн ирж, сэтгэл зүйн зөвлөгөө, тест, үнэлгээнд хамрагдах таатай нөхцөлийг бүрдүүлснээрээ онцлог байлаа. Багш, ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч, өөрийгөө танин мэдэх, стресс түгшүүрээ ойлгох, сэтгэл зүйн боловсролоо дээшлүүлэх боломж олгосон сургуулийн сэтгэл зүйч Б.Намуун, Б.Халиун нартаа талархал илэрхийлье. Сэтгэцийн эрүүл мэнд бол бидний аз жаргалтай, эрүүл, бүтээлч амьдралын үндэс юм. Өөртөө цаг гаргаж, сэтгэл зүйдээ анхаарч хэвшицгээе!
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.