Монголын гамшигт тэсвэртэй сэргээн босголтын бэлэн байдлыг үнэлж, замын зураглал боловсруулна
Эх гарчигСэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Азийн хөгжлийн банк, НҮБ-ын байгууллага хамтран Монголд гамшигт тэсвэртэй сэргээн босголтын бэлэн байдлыг үнэлжээ.
- 2026 оны 11-р сарын 4-нд хийсэн үнэлгээний үр дүнг танилцуулах семинар болж, оролцогчид санал нэгтгэлээ.
- Энэхүү үнэлгээнд суурилж улсын хэмжээнд сэргээн босголтын бэлэн байдлыг сайжруулах замын зураглал боловсруулах юм.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Төслийн нэр: Ази, Номхон далайн бүс нутгийн гамшигт тэсвэртэй сэргээн босголтын бэлэн байдлыг сайжруулах нь
- Хэрэгжүүлэгч: Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Азийн гамшгийн бэлэн байдлын төв
- Семинарын огноо: 2026 оны 11-р сарын 4-нд
- Үнэлгээний 4 чиглэл: засаглал, санхүү, чадавх, өгөгдөл ба мэдлэг
- Зорилго: Гамшгийн дараах сэргээн босголтын бэлэн байдлыг сайжруулах үндэсний замын зураглал боловсруулах
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 4-нд нийтлэгдсэн
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
calendar_today2026-11-04
Азийн хөгжлийн банкны “Ази, Номхон далайн бүс нутгийн гамшигт тэсвэртэй сэргээн босголтын бэлэн байдлыг сайжруулах нь” төслийг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Азийн гамшгийн бэлэн байдлын төв хамтран хэрэгжүүлж байна. Тус төсөл нь дөрвөн улсын гамшигт тэсвэртэй сэргээн босголтыг хэрэгжүүлэх институцийн бэлэн байдал, зохицуулалтын механизмыг бэхжүүлэх зорилготой. Монгол Улсад уг төслийн хүрээнд гамшгийн дараах сэргээн босголтын үйл ажиллагааг үр дүнтэй, хүртээмжтэй, эрсдэлийн мэдээлэлд үндэслэн удирдан зохион байгуулахад шаардлагатай институцийн тогтолцоо, санхүүгийн механизм, туршлагаас суралцах тогтолцоог бүрдүүлэх замаар сэргээн босголтын бэлэн байдлыг сайжруулахыг зорьж байгаа юм.
Төслийн хүрээнд өнөөдөр “Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээний үр дүнг танилцуулах, хэлэлцэж баталгаажуулах семинар”-ыг зохион байгуулж, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг танилцууллаа. Уг үнэлгээгээр Монгол Улсын одоогийн чадавх, институцийн зохион байгуулалт, бодлого, санхүүжилтийн механизм, өгөгдөл, мэдээллийн тогтолцоо болон өмнөх сэргээн босголтын туршлагыг судалж, үр дүнтэй, гамшигт тэсвэртэй сэргээн босголтыг хэрэгжүүлэх үндэсний бэлэн байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн давуу болон дутагдалтай талууд, сайжруулах боломжуудыг тодорхойлсон.
Уг семинарт техникийн ажлын хэсгийн гишүүд болон холбогдох бусад төлөөлөл оролцож, үнэлгээний үр дүнг хэлэлцэж байна. Оролцогчид үнэлгээний үр дүнд санал өгөх, нэмэлт тодруулга шаардлагатай асуудлуудыг хэлэлцэх, үнэлгээг эцэслэхэд шаардлагатай нэмэлт мэдээлэл, нотлох баримтыг тодорхойлох, тэргүүлэх ач холбогдол бүхий зөвлөмж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг баталгаажуулах юм.
Семинарын үеэр төслийн ерөнхий танилцуулга, сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээний үйл явц болон Монгол Улсад ашигласан Сэргээн босголтын бэлэн байдлын хүрээ, үнэлгээний арга хэрэгслийг танилцуулсан. Мөн үнэлгээний дөрвөн үндсэн чиглэл болох “засаглал, санхүү, чадавх, өгөгдөл ба мэдлэг”-ийн хүрээнд тодорхойлсон хэрэгцээ, үнэлгээний гол үр дүнг танилцуулж, хэлэлцлээ.
Түүнчлэн үнэлгээний гол үр дүн, тэргүүлэх ач холбогдол бүхий зөвлөмж болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нэгдсэн ойлголтод хүрсэн юм. Хэлэлцэж баталгаажуулсан үнэлгээний үр дүн, зөвлөмжийг гамшгийн дараах сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээний тайланг эцэслэх, Гамшгийн дараах сэргээн босголтын бэлэн байдлыг сайжруулах үндэсний замын зураглал боловсруулахад ашиглана. Уг замын зураглалд институцийн зохицуулалт, өгөгдөл, мэдээллийн тогтолцоо, сэргээн босголтын санхүүжилтийн зохицуулалт, төлөвлөлт, хэрэгжилтийг бэхжүүлэх арга хэмжээг тусгах юм.
Бусад мэдээлэл
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.