Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд зарлалаа
Эх гарчиг✨Онцлох ХҮН✨
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Соёл урлаг, утга зохиолын сонирхогчид
- Юу өөрчлөгдөх
- Д.Нацагдоржийн бүтээл, намтрын талаарх шинэ ном, үзэсгэлэн, уралдаантай танилцах боломжтой болно
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд тэмдэглэнэ.
- Уралдаан, үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болон номын хэвлэлүүд хийгдэнэ.
- Түүнчлэн Д.Нацагдоржийн хөшөөний байршлыг өөрчлөн шилжүүлэхээр төлөвлөж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой
- Монгол бахархал – Соёлын бүтээлч сар аян
- Учиртай гурван толгой шилдэг дүр шалгаруулах улсын VIII уралдаан
- Лейпцэг хотноо олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах
- Д.Нацагдоржийн хөшөөний байршлыг өөрчлөн шилжүүлэх
Пи-ар, үнэлэмж
Эх текстэд "үнэтэй хувь нэмэр", "нэрт зохиолч", "яруу найрагч", "суут" гэх мэт магтаалт үгс ихээр ашиглагдсан сурталчилгааны шинжтэй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 5-нд нийтлэгдсэн
“Монгол бахархал – Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Монголын түүх, соёл, утга зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүсийн амьдрал, үйл хэрэг, үзэл санаа, уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулж байна.
📖Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдорж нь эх орон, байгаль дэлхий, хүн ард, эрх чөлөө, үндэсний өв соёлын үнэ цэнийг уран бүтээлээрээ илэрхийлж, үндэсний ухамсар, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт зохиолч, яруу найрагч юм.
“МОНГОЛ БАХАРХАЛ-СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР” аяны хүрээнд Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан дараах арга хэмжээг танилцуулж байна.
🔸“Д.Нацагдорж-120 жил” зориулсан “Тэргүүний уншигч”-ийг шалгаруулах үйл ажиллагаа
🔸Ном, тогтмол хэвлэлийн үзэсгэлэн
🔸Зохиол, бүтээлийн хүүхдийн гар зургийн үзэсгэлэн
🔸“Жаргаагүй нар” түүхэн драмын жүжгийн нээлт, тоглолтын арга хэмжээнд зориулсан “Д.Нацагдорж-120” уран бүтээл, номын үзэсгэлэн
🔸“Түүний намтар уран бүтээлийг хэн сайн мэдэх вэ? “Аха” танин мэдэхүйн тэмцээн
🔸Д.Нацагдоржийн ном, бүтээл (ном зүйн бүрдэл)
🔸“Их зохиолч Д.Нацагдорж, түүний жүжгийн зохиолын төрөл зүйлийн онцлог" лекц, хэлэлцүүлэг
🔸“Чингис хааны удмын их бичгийн хүмүүн Д.Нацагдорж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал
🔸Д.Нацагдоржийн эдэлж, хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, гэрэл зургийн каталог хэвлүүлэх
🔸Д.Нацагдоржийн бүрэн түүвэр хэвлэлт хийх
🔸“Д.Нацагдоржийн үгийн сангийн судалгаа” ганц сэдэвт судалгааны бүтээл
🔸“Д.Нацагдоржийн зохиолын хэлний толь бичиг” хэвлүүлэх
🔸Р.Чүлтэмсүрэнгийн “Дашдоржийн Нацагдоржийн тухай аман түүхүүд” судалгааны ном хэвлүүлэх
🔸“Учиртай гурван толгой” шилдэг дүр шалгаруулах улсын VIII уралдаан
🔸Д.Нацагдоржийн нэрэмжит хүүхдийн зохиолын уралдаан
🔸“Давлагаа” богино өгүүллэгийн наадам
🔸“Суут Д.Нацагдоржийн үлдээсэн өв: Берлинээс эхэлсэн монголчуудын эрдмийн харгуй”,”УБ-аас Берлинээс хүртэл” телевизийн баримтат нэвтрүүлэг
🔸Д.Нацагдоржийн хөшөөний байршлыг өөрчлөн шилжүүлэх ажлыг зохион байгуулах
🔸ХБНГУ-ын Лейпцэг хотноо "Их зохиолч Д.Нацагдорж" олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.