Булган аймгийн сурагч зургийн олон улсын уралдаанд 4-р байр эзэллээ
Эх гарчигОлон улсын тэмцээнд шагналт байранд шалгарлаа
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Булган аймгийн сурагч Н.Ялалтбаатар зургийн олон улсын уралдаанд 4-р байр эзэллээ.
- Уралдаанд 20 гаруй орны 6,800 гаруй хүүхэд оролцсон байна.
- Монгол дахь эхний шат Булган аймагт 97 бүтээлээр зохион байгуулагдсан.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Олон улсын эмэгтэйчүүдийн энх тайвны бүлэг (IWPG) зохион байгуулсан
- Миний энх тайвны түүх зургийн 8 дахь удаагийн уралдаан
- 20 гаруй орны 6,800 гаруй хүүхэд оролцсон
- Булган аймагт 4 насны ангиллаар 97 бүтээл оролцсон
- Н.Ялалтбаатар 10–12 насны ангилалд 4-р байр эзэлсэн
- Дэлхийн шилдэг 37 хүүхдийн нэгээр шалгарсан
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 6-нд нийтлэгдсэн
Дэлхийн 20 гаруй орны 6,800 гаруй хүүхэд оролцсон “Олон улсын эмэгтэйчүүдийн энх тайвны бүлэг” (IWPG)-ээс зохион байгуулсан “Миний энх тайвны түүх” гар зургийн олон улсын 8 дахь удаагийн уралдааны эцсийн дүн гарлаа.
Тус уралдааны Монгол дахь 1 дүгээр шат Булган аймагт 4 насны ангиллаар зохион байгуулагдаж, нийт 97 бүтээлээр үзэсгэлэн гарган олон нийтэд хүргэсэн.
Үзэсгэлэнгээс шалгарч, Монгол Улсаа төлөөлөн олон улсын шатанд өрсөлдсөн бүтээлүүдээс Булган аймгийн Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн 6А ангийн сурагч Н.Ялалтбаатар 10–12 насны ангилалд шагналт 4 дүгээр байр эзэлж, дэлхийн шилдэг 37 хүүхдийн нэгээр шалгарлаа.
Энэхүү амжилтаараа Булган аймгийнхаа нэрийг олон улсад гаргасан Н.Ялалтбаатар, түүний гэр бүл болон авьяас, ур чадварыг нь хөгжүүлэн амжилтад хүргэсэн Булган аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн “Нутгийн өнгө” дугуйлангийн дүрслэх урлаг, дизайн технологийн багш Л.Наранзаяа нарт баяр хүргэе.
Урлан бүтээх их үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.