Хүүхдийн спортын наадмаас Монголын тамирчид 45 медаль авлаа
Эх гарчигОлон улсын хүүхдийн спортын наадмаас Монголын баг тамирчид 45 медаль хүртлээ
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- ОХУ-ын Чита хотод болсон Хүүхдийн спортын XII наадам өндөрлөлөө.
- Монголын 76 тамирчин 8 төрөлд өрсөлдөж нийт 45 медаль хүртэв.
- Энэхүү наадам нь ирээдүйн дэлхийн тамирчдыг бэлтгэх чухал талбар болдог.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Олон улсын хүүхдийн спортын ХII наадам
- 2026 оны 9-р сарын 20-26
- ОХУ-ын Чита хот
- Нийт 783 тамирчин
- Монгол Улсаас 76 тамирчин, 11 дасгалжуулагч
- Монголын баг 45 медаль (13 алт, 13 мөнгө, 19 хүрэл) хүртсэн
- Спортын 10 төрөл (Монгол баг 8 төрөлд өрсөлдсөн)
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 28-нд нийтлэгдсэн
ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын ХII наадам 09 дүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд ОХУ, Монгол, БНХАУ-ын нийт 783 тамирчин спортын 10 төрөлд өрсөлдсөн бол манай улсаас 11 дасгалжуулагчийн удирдлага дор 76 тамирчин спортын найман төрөлд өрсөлдөв. Монгол Улсын баг тамирчид тус наадмаас 45 (13 алт, 13 мөнгө, 19 хүрэл) медаль хүртсэн юм.
Энэ наадам 2009 онд анх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж байсан бол удаах нь
2010 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болж байв. Дараа нь
2011 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хот,
2013 онд Монгол Улс,
2014 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот,
2015 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд,
2017 онд Монгол Улсад,
2018 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хот,
2019 онд ОХУ-ын Чита хот,
2024 онд Монгол Улсад,
2025 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат, Баяннуур хотод болж байв.
Өмнөх наадмуудаас Монголын нэртэй тамирчид болох 2010 оны чөлөөт бөхийн Залуучуудын олимпын анхны алтан медальт Б.Батцэцэг, ДАШТ-ий алт, хүрэл медальт, гавьяат тамирчин П.Орхон, жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн (жүдо), боксын ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, “Парис-2024” олимпын оролцогч Б.Хонгорзул, ДАШТ-ий хүрэл медальт Б.Мишээлт зэрэг ирээдүйн тив, дэлхийн медальтнуудын амжилтын гараа энэхүү наадмаас эхлэлтэй билээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.