Нийслэлийн 554 багш аюулгүй байдлын сургалтанд хамрагдлаа
Эх гарчигНийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, ажилчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 554 багш, ажилчид аюулгүй байдлын сургалтанд хамрагдлаа.
- Энэ нь ОБЕГ-ын дагуу хэрэгжүүлж буй “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн нэг хэсэг юм.
- Сургалт нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилготой.
Нэр томьёо
Тушаал
Сайд, агентлагийн дарга зэрэг албан тушаалтны өөрийн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 11 дүгээр сарын 03-06-ны өдрүүдэд сургалт зохион байгуулагдсан
- Нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын 554 багш, ажилчид хамрагдсан
- ОБЕГ-ын даргын А/52, А/155, А/186 тушаал, батлагдсан удирдамж үндэслэл болсон
- 2026 оны эхний хагас жилд орон нутагт 246 багш ажилчдыг ижил хөтөлбөрөөр сургажээ
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 6-нд нийтлэгдсэн
Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, ажилчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа
calendar_today2026-11-06
Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/52, А/155, А/186 тушаал, батлагдсан удирдамжийн дагуу “Аюулгүй амьдрах ухаан сургалтын хөтөлбөр” гамшгаас хамгаалах сургалтын хөтөлбөрийг хичээл тус бүрд интеграцилж тусган хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсрол болон багш, ажилчдыг үе шаттайгаар сургагч багшаар бэлтгэж байна.
Энэ хүрээнд 11 дүгээр сарын 03-06-ны өдрүүдэд нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн бүх Ерөнхий боловсролын сургуулиудын бага, дунд, ахлах ангийн багш нар, сургуулийн өмнөх боловсролын багш ажилчид нийт 554 хүнийг сургалтад хамруулж чадавхжуулав.
Сургалтын эхэнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “Хүүхэд бүр аюулгүй орчинд сурч, хөгжих эрхтэй. Энэ эрхийг өдөр тутмын амьдралд нь баталгаажуулахад багш та бүхний мэдлэг, арга зүй, анхаарал халамж онцгой үүрэгтэй. Иймд “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нарыг чадавхжуулах өнөөдрийн сургалт нь хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй амьдрах дадлыг багаас нь төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Хүүхэд сургууль дээрээ төдийгүй гэртээ, сургуульдаа ирж, очих замдаа, амралт чөлөөт цагаараа ч эрсдэлтэй тулгарч болно. Тиймээс аюулгүй амьдрах боловсрол нь хүүхдийн өдөр тутмын амьдралтай холбогдсон, давтан дадлагаар бататгасан, гэр бүлтэй нь хамтран хэрэгжүүлдэг үйл ажиллагаа байх учиртай” хэмээн онцолсон юм.
Ташрамд дурдахад 2026 оны эхний хагас жилд орон нутагт 246 багш ажилчдыг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрөөр чадавхжуулж, сургагч багшаар бэлтгээд байна. Сургалт зохион байгуулснаар “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг хичээл болон ангиас гадуурх үйл ажиллагаанд үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэгийг олгож чадавхжуулах, мөн сургагч багшаар бэлтгэхэд чиглэж байгаа юм.
Бусад мэдээлэл
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.