Нийслэлийн шилдэг багш нарыг шалгаруулж шагналаа
Эх гарчиг“Нийслэлийн боловсрол-амжилтын эзэд” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Нийслэлийн шилдэг багш, боловсролын салбарын ажилтнуудыг шалгаруулж шагналаа.
- Дэлхийн болон Монголын багш нарын өдөрт зориулж энэхүү арга хэмжээг зохион байгуулжээ.
- Цахим технологи болон арга зүйн шилдэг багш нарыг онцлон урамшууллаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Дэлхийн багш нарын 32 дахь өдөр
- Монголын багш нарын 60 дахь өдөр
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
- Нийслэлийн Боловсролын газар
- Оюуны эрин сургууль
- Боловсрол сургууль
- Гүн Галуутай сургууль
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 8-нд нийтлэгдсэн
✅Дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 дахь өдрийг тохиолдуулан нийслэлийн боловсролын салбарын шилдэг байгууллага, удирдах ажилтан, багш нарыг шалгаруулан шагнаж урамшуулах, тэдний тэргүүн туршлага, ололт амжилтыг олон нийтэд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ-АМЖИЛТЫН ЭЗЭД” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.✅Хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат, Нийслэлийн Засаг даргын зөвлөх, Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа, Нийслэлийн Засаг даргын зөвлөх, Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар, сургууль цэцэрлэгийн удирдлагууд, багш, сурган хүмүүжүүлэгчид оролцлоо.📌“ЦАХИМ ТЕХНОЛОГИОР ТҮҮЧЭЭЛЭГЧ БАГШ”-аар Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны эрин сургуулийн англи хэлний багш Г.Туяасайхан📌“НИЙСЛЭЛИЙН САЙН АРГА ЗҮЙГЭЭР ТҮҮЧЭЭЛЭГЧ БАГШ” -аар Нийслэлийн ерөнхий боловсролын “Боловсрол” сургуулийн хөгжмийн багш Ж.ОдончимэгНийслэлийн ерөнхий боловсролын “Гүн Галуутай” сургуулийн дизайн технологи, зураг зүйн багш С.Тэргүүнбаяр📌БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАДВАРЛАГ АЖИЛТАН-аар Нийслэлийн ерөнхий боловсролын Боловсрол сургуулийн номын санч Ч.Төгсбаяр нар шалгарлаа. БҮГДЭД НЬ БАЯР ХҮРГЭЖ, АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ👏🏻👏🏻👏🏻
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.