Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг НИТХ-ын хуралдаанд шилжүүллээ
Эх гарчигНийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын IX хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Улаанбаатрын иргэд, төрийн албан хаагчид
- Юу өөрчлөгдөх
- Шатахууны үнийн өсөлт, өвөлжилтийн бэлтгэл, зарим сургууль цэцэрлэгийн барилгын ажилтай холбоотой санхүүжилт өөрчлөгдөх боломжтой
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг НИТХ-ын хороо хэлэлцэж дуусгалаа.
- Төсвийн өр төлбөр, өвөлжилтийн бэлтгэл, шатахууны үнийн өсөлтийн асуудлыг шийдэхээр төлөвлөж байна.
- Энэхүү асуудлыг НИТХ-ын IX хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Нэр томьёо
Төсвийн тодотгол
Оны дундуур, батлагдсан төсвийн орлого, зарлагад өөрчлөлт оруулах.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 11-р сарын 11-нд НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан болсон
- Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг НИТХ-ын IX хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлсэн
- Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд барилгын ажил зогссон сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулах асуудлыг хэлэлцсэн
- Шатахууны үнийн өсөлтөөс үүдсэн зардлын зөрүү, өвөлжилтийн бэлтгэлийн асуудлыг хэлэлцсэн
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 11-нд нийтлэгдсэн
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2026.11.11/ болж, Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах тухай, төсвийн сахилга бат, санхүүгийн хариуцлагыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцлээ.Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа төсвийн орлого, санхүүжилтийн эх үүсвэрийг бодит нөхцөл байдалд нийцүүлэх, дүүргүүдийн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний өсөлтийг жигдрүүлэх, төсвийн сахилга батыг хангах, үүссэн өр төлбөрийг барагдуулах, өвөлжилтийн бэлтгэл болон шатахууны үнийн өсөлтөөс үүдсэн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зарчмыг баримталсан талаар танилцууллаа.Хуралдааны үеэр төлөөлөгчид төсвийн тодотголд тусгасан төсөл, арга хэмжээний эрэмбэ, хэрэгжилт, санхүүжилтийн асуудлаар санал хэлж, тодруулга авлаа. Тухайлбал, өмнөх онд эхлүүлсэн боловч дуусаагүй, гүйцэтгэл нь хийгдсэн ч санхүүжилт нь шийдэгдээгүй ажлуудыг нэн тэргүүнд анхаарах, төсвийн эх үүсвэрийг бодит хэрэгцээнд нийцүүлэн хуваарилах шаардлагыг хөндсөн юм.Мөн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын ажилчдын цалингийн нэмэгдэл, байгууллагын өр төлбөр, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг шийдвэрлэх, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд барилгын ажил нь зогссон сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулах асуудлыг төсвийн тодотголд анхаарч тусгах санал гаргалаа.Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, шатахууны үнийн өсөлтөөс үүдсэн зардлын зөрүү, хороодын дээвэр, фасадны засвар, цэцэрлэгүүдийн аяга таваг ариутгах тоног төхөөрөмжийн хангамж болон “Сүү” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг хэлэлцэв.Ийнхүү хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг өргөн барьсан томьёоллоор нь дэмжиж, НИТХ-ын ээлжит IX хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.