Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн нийт тэтгэвэр авагчдын 80 хувь буюу 435.0 мянган иргэнд суурь тэтгэвэр олгоно
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Юу өөрчлөгдөх
- Үндсэн тэтгэвэр дээр суурь тэтгэвэр (сарын 100,000–300,000 ₮) нэмж авна. Дундаж 224,000 ₮ нэмэгдэнэ.
- Хэзээнээс
- 2026 оны 11 сарын 1-нээс
- Юу хийх
- Хэрэглэгчдэд ямар ч нэмэлт үйлдэл хийх шаардлагагүй, автоматаар нэмж олгоно.
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- УИХ 2026 оны 10 сарын 16-нд баталсан төсвийн тодотголд суурилж, 2026 оны 11 сарын 1-нээс нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авагчдын 80% (435.0 мянган иргэн) суурь тэтгэвэр авах болно.
- Суурь тэтгэврийн хэмжээ сарын 100,000–300,000 төгрөг, дундаж 224,000 төгрөг байх ба авагчдын 85% нь 200,000 төгрөгөөс дээш авах тооцоололтой.
- 2027 оны 1 сарын 1-нээс тэтгэврийг инфляцийн түвшинээр 10% нэмэгдүүлэх зардал 2027 оны төсвийн төсөлд орсон байна.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 300,000₮
Суурь тэтгэврийн хэмжээ: сарын 100,000–300,000 ₮
- 224,000₮
Суурь тэтгэврийн дундаж хэмжээ: 224,000 ₮
- 200,000₮
Авагчдын 85%-д 200,000 ₮-оос дээш суурь тэтгэвэр
- 100,000–300,000 ₮
Суурь тэтгэврийн хэмжээ: сарын 100,000–300,000 ₮
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Төгсгөлд хүрсэн нас: эмэгтэй 55, эрэгтэй 60 нас
- Суурь тэтгэвэр авагчдын тоо: 435.0 мянган (нийт авагчдын 80%)
- Суурь тэтгэврийн хэмжээ: сарын 100,000–300,000 ₮
- Суурь тэтгэврийн дундаж хэмжээ: 224,000 ₮
- Авагчдын 85%-д 200,000 ₮-оос дээш суурь тэтгэвэр
- Эхлэх огноо: 2026 оны 11 сарын 1
- Тэтгэвэр нэмэгдүүлэх огноо: 2027 оны 1 сарын 1 (10%)
- Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт: 2026 оны 7 сарын 2
- Төсвийн тодотгол баталсан: 2026 оны 10 сарын 16
- Хувийн нэмэлт тэтгэврийн хуулийн төсөл: УИХ-д 2026 оны 6 сарын 18-нд хэлэлцэж байна
Пи-ар, үнэлэмж
Мэдээлэл албан байгууллагын албан ёсны мэдээлэл бөгөөд тоо, хууль, огноо зэрэг баримтаар дүүрсэн. Магтаал, амлалт, нууцлал зэрэг пи-арын шинж чанар илэрхийгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 26-нд нийтлэгдсэн
Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн нийт тэтгэвэр авагчдын 80 хувь буюу 435.0 мянган иргэнд суурь тэтгэвэр олгоно
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, бусад
удирдлагуудын хамт сэтгүүлчдэд нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн талаар
мэдээлэл өглөө.Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт
бичгүүд болон Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд дэвшүүлсэн
нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх зорилтуудын хүрээнд
Улсын Их Хурлаас 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын багц
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.Нийгмийн даатгалын багц хуульд орсон нэмэлт, өөрчлөлт нь
ажил олгогч, даатгуулагчид харилцан өгөөжтэй байх, ажил гүйцэтгэх, хөлсөөр
ажиллах гэрээгээр ажиллагчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөх нөхцөлийг уян
хатан болгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, нийгмийн даатгалын
хамрах хүрээг өргөжүүлэхэд чиглэсэн.Түүнчлэн, олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжиж,
тэтгэвэр авагч ахмад настны нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах,
тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор одоо авч байгаа тэтгэвэр дээр нь суурь
тэтгэвэр нэмж олгох, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах, тэтгэвэр тогтоох
нөхцөл, параметрт өөрчлөлт оруулах зэрэг шинэчлэлийг тусгасан.Мөн тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн
газраас 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт
тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг Улсын Их Хурлын 2026 оны 06 дугаар
сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг
дэмжээд байна. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд сайн дурын үндсэн дээр нэмэлт
тэтгэврийн хуримтлал бүрдүүлж, ирээдүйд нэмэлт тэтгэвэр авах эрх зүйн орчин
бүрдэх юм.Улсын Их Хурлаас 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр
баталсан төсвийн тодотголоор Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай
хуульд өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авагч
ахмад настнууддаа 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс суурь тэтгэвэр олгох
нөхцөл бүрдээд байна.Манай улсын хувьд нийгмийн даатгалын сангаас болон цэргийн
тэтгэвэр авагч эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 насанд хүрсэн ахмад настанд одоо авч
байгаа үндсэн тэтгэвэр дээр нь нэмж суурь тэтгэвэр олгох юм. Өөрөөр хэлбэл,
суурь тэтгэвэр нь өндөр насанд хөдөлмөр эрхэлж орлого олох боломж буурах, эрүүл
мэндээс үүдэлтэй зардал нэмэгдэх болон амьжиргаатай холбоотой нэмэлт хэрэгцээ
үүсэх зэрэг санхүүгийн эрсдэлийг бууруулж, олон жил ажиллаж шимтгэл төлсөн
боловч бага тэтгэвэртэй байгаа тэтгэвэр авагч ахмад настны тэтгэврийн орлогыг
нэмэгдүүлэхэд чиглэнэ.Суурь тэтгэврийн хэмжээг тэтгэвэр авагчийн шимтгэл төлсөн
хугацаа болон үндсэн тэтгэврийн хэмжээнээс хамааруулан сард 100,000–300,000
төгрөг байхаар ялгаатай тогтооно. Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн нийт тэтгэвэр
авагчдын 80 хувь буюу 435.0 мянган иргэнд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний
өдрөөс суурь тэтгэвэр олгоно. Мөн эдгээр суурь тэтгэвэр авагчдын 85 хувь нь
200.0 мянган төгрөгөөс дээш хэмжээний суурь тэтгэвэр авах бөгөөд суурь
тэтгэврийн дундаж хэмжээ 224.0 мянган төгрөг байх тооцоолол байна.Харин цэргийн болон олон хүүхэдтэй эх, зарим онцлог
мэргэжил, хөдөлмөрийн нөхцөлөөр 45, 50, 55 насанд эрт тэтгэвэрт гарсан тэтгэвэр
авагчид эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 насанд хүрсэн өдрөөсөө суурь тэтгэвэр авч
эхэлнэ.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар
тэтгэврийн үнэ цэнийг бууруулахгүй байх зорилгоор тэтгэвэр авагчийн тэтгэврийн
хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01
дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэхээр заасан. Энэ хүрээнд 2027 оны 01
дүгээр сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр
авагчдын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх зардлыг Нийгмийн даатгалын сангийн
2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусган хэлэлцүүлж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.