Ахмад настнарт суурь тэтгэвэр олгож, ажил олгогчийн шимтгэлийг хөнгөлнө
Эх гарчигНийгмийн даатгалын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт-зөвлөгөөн болж, салбарын бодлого, шинэчлэлийг хэлэлцлээ
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Тэтгэвэр авагчид, ажил олгогчид
- Юу өөрчлөгдөх
- Ахмад настнарт суурь тэтгэвэр олгож, ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулж, шимтгэлийг уян хатан болгоно.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Нийгмийн даатгалын байгууллагын удирдах ажилтнууд сургалт-зөвлөгөөнд цугларч, салбарын шинэчлэлүүдийг хэлэлцлээ.
- Ахмад настнарт анх удаа суурь тэтгэвэр олгож, ажил олгогчдын санхүүгийн ачааллыг бууруулах зорилтот.
- Хуулийн өөрчлөлтийг иргэд болон ажил олгогчдод хүртээмжтэй мэдээлэх үүрэг болголоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр сургалт-зөвлөгөөн болсон
- Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт өөрчлөлт орсон
- Монгол Улс анх удаа тэтгэвэр авагч ахмад настанд суурь тэтгэвэр олгоно
- Хөдөлмөрийн хөлсөнд ногдуулах шимтгэлийг уян хатан, хөнгөлөлттэй болгох нөхцөлийг бүрдүүлсэн
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 23-нд нийтлэгдсэн
Нийгмийн даатгалын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт-зөвлөгөөн болж, салбарын бодлого, шинэчлэлийг хэлэлцлээ
2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Нийгмийн даатгалын
байгууллагын удирдах ажилтны сургалт-зөвлөгөөн зохион байгууллаа.Тус сургалт-зөвлөгөөний зорилго нь Нийгмийн даатгалын
байгууллагын бодлогын зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, Нийгмийн даатгалын
багц хуульд орсон нэмэлт өөрчлөлт болон тулгамдаж буй асуудлын талаар санал
солилцож, мэргэжил арга зүйн удирдлагаар хангахад чиглэв.Арга хэмжээг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал нээж, Нийгмийн даатгалын ерөнхий
газрын дарга Б.Батжаргал байгууллагын үйл ажиллагаа, цаашдын зорилтоо
танилцууллаа. Мөн удирдах ажилтнуудад Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт,
өөрчлөлтийн талаар иргэд, даатгуулагч, ажил олгогчдод хүртээмжтэй мэдээлэх,
суурь тэтгэвэр олгох бэлтгэлийг хангах болон санхүүгийн сахилга бат, ил тод
байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов.Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлээр тэтгэвэр
авагчийн орлогыг нэмэгдүүлж, Монгол Улс анх удаа тэтгэвэр авагч ахмад настанд
суурь тэтгэвэр олгож эхлэх бол ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулж, үйл
ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, мөн ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр
тохирсон хөдөлмөрийн хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахдаа уян хатан,
хөнгөлөлттэй байх нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрээг
өргөжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн.Нийгмийн даатгалын шинэчлэлийн үр дүн нь зөвхөн хууль
тогтоомж батлагдсанаар хэмжигдэхгүй, харин бид нийгмийн даатгалын хууль
тогтоомжийг үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэх, иргэд, даатгуулагч, тэтгэвэр авагч,
ажил олгогчдод хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр
санаачилгатай, хариуцлагатай ажиллахаас хамаарах юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.