1-р ангийн сурагчид 24 чадвартай сэтгэл зүйн хичээл эзэмшинэ
Эх гарчигНэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- 1-р ангийн сурагчид, эцэг эх
- Юу өөрчлөгдөх
- Сургуульд нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээл нэмэгдэж, 'Миний сайхан сэтгэлийн дэвтэр' ашиглах болно
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- Боловсролын яам 2026 оны 11 сарын 3-нд нэгдүгээр ангийн сурагчид хоёрдугаар улиралдаас эхлэн нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл нэвтрүүлэх тухай мэдэгдлээ.
- Хөтөлбөр 6 хүрээ, 24 чадварт суурилсан бөгөөд сурагчид "Миний сайхан сэтгэлийн дэвтэр" ашиглах, эцэг эхэнд гарын авлага олгох болно.
- Үнэлгээг зөвхөн мэдлэгээр биш, хөгжлөөр хийх арга зүйг хэрэгжүүлнэ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Байгууллага: Боловсролын яам (meds.gov.mn)
- Огноо: 2026-11-03
- Зорилтот хүн ам: Ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангийн сурагчид
- Хэрэгжилтийн хугацаа: Хоёрдугаар улиралдаас эхлэн
- Хөтөлбөрийн бүтэц: 6 хүрээ, 24 чадвар ("Би", "Бид", "Бусад")
- Бэлтгэл: Багш нарыг тусгай арга зүйгээр сургасан
- Баримт бичиг: Сурагч бүрт "Миний сайхан сэтгэлийн дэвтэр", эцэг эхэнд гарын авлага, зөвлөмж
- Үнэлгээ: 24 чадварын түвшнийг хөгжлөөр үнэлэх
- Хэсэг: Шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн хүрээ
Пи-ар, үнэлэмж
Мэдээ нь яамны албан мэдээлэл бөгөөд хөтөлбөрийн давуу талуудыг л дэлгэрэнгүй таниулсан, зарцуулалт, багш нарын нэмэлт ажлын хэрэгсэл, хөтөлбөрийн үр дүнд хүрсэн шинж чанарын баталгаа, эсвэл ижил хөтөлбөрийн урьдчилан хийгдсэн үнэлгээний дүгнэлт зэргийг дурдаагүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 3-нд нийтлэгдсэн
Шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас эхлэн нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орж эхэлнэ.
Энэхүү хичээл нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжилтэй зэрэгцэн нийгэмшил, сэтгэл хөдлөлийн төлөвшлийг дэмжихэд чиглэж байгаа бөгөөд сурагчдад өөрийгөө ойлгох, бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах, эерэг харилцаа бий болгох зэрэг амьдралын суурь чадварыг эзэмшүүлэх зорилготой.
Мөн хүүхдийн нийгэм-сэтгэл хөдлөлийн хөгжлийг системтэйгээр дэмжихэд чиглэж байгаа бөгөөд сурагчид өөрийн сэтгэл хөдлөлийг таньж мэдэх, удирдах, өөртөө энэрэнгүй хандах, бусдыг ойлгох, мэдрэмжээ зөв илэрхийлэх, хамтран ажиллах, зөрчил асуудлыг зөв шийдвэрлэх зэрэг амьдралд шаардлагатай суурь чадваруудыг эзэмших юм.
Хөтөлбөр нь “Би”, “Бид”, “Бусад” гэсэн үндсэн агуулгын хүрээнд хэрэгжих бөгөөд сурагчид 6 хүрээ 24 чадамжийг үе шаттайгаар эзэмшинэ. Эдгээр чадвар нь хүүхдийн өөрийгөө танин мэдэх, бусдын мэдрэмжийг ойлгох, өөрийгөө бусдын оронд тавьж сэтгэх, эерэг харилцаа бий болгох, нийгмийн хариуцлагатай оролцох чадамжийг хөгжүүлэхэд чиглэж байна.
Сургалтыг чанартай хэрэгжүүлэх зорилгоор багш нарыг тусгай арга зүйгээр бэлтгэн сургасан бөгөөд сурагч бүрд “Миний сайхан сэтгэлийн дэвтэр”-ийг олгоно. Энэхүү хэрэглэгдэхүүн нь хүүхдийн өдөр тутмын эерэг дадал, зөв хандлага, өөрийгөө ойлгох чадварыг хөгжүүлэхээс гадна гэр бүлийн орчинд харилцан ойлголцол, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Мөн эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан гарын авлага, зөвлөмжийг боловсруулан түгээх бөгөөд ингэснээр хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн хөгжлийг гэр бүл, сургууль хамтран дэмжих нөхцөл бүрдэнэ. Энэ нь сургалтын үр нөлөөг нэмэгдүүлж, хүүхдийн хөгжилд тасралтгүй ахиц гаргахад чухал хувь нэмэр оруулна.
Хөтөлбөрийн хүрээнд сурагчдыг зөвхөн мэдлэгээр бус хөгжлөөр нь үнэлэх тогтолцоог хэрэгжүүлнэ. Багш нар хүүхдийн эзэмшсэн 24 чадварын түвшнийг үнэлж, хөгжлийн хэрэгцээг нь тодорхойлон, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх боломж бүрдэх юм.
Нийгэмшихүй, сэтгэл зүйн боловсрол нь хүүхдэд “Би сурагч”, “Сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ?”, “Өөртөө болон бусдад хэрхэн энэрэнгүй хандах вэ?”, “Мэдрэмжээ хэрхэн зөв илэрхийлэх вэ?”, “Зөрчлийг хэрхэн зөвөөр шийдвэрлэх вэ?” зэрэг амьдралын чухал ур чадварыг төлөвшүүлнэ.
Боловсролын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү хичээл нь сурагчдад зөвхөн хичээлийн мэдлэг олгохоос гадна өөрийгөө ойлгож удирдах, бусдыг ойлгож хүндэтгэх, хамтран ажиллах, нийгэмд зөв оролцох чадварыг төлөвшүүлэхэд чиглэж байна. Өөрөөр хэлбэл хүүхдэд сэтгэлийн дархлаа, зөв хандлага, зөв харилцааны ур чадварыг төлөвшүүлэх замаар оюуны тамиртай, биеийн тамиртай, сэтгэлийн тамиртай Монгол иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн боловсролын чухал шинэчлэл болж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.