Баян-Өлгий аймгийн нийгмийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа
Эх гарчигНэг мэргэжил – нэг хүч баруун бүсийн нийгмийн ажилтнуудын зөвлөгөөн болж байна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Баруун бүсийн нийгмийн ажилтнууд
- Юу өөрчлөгдөх
- Мэргэжлийн ур чадвар, арга зүйг сайжрууллаа
- Юу хийх
- Оролцож суралцах
AI хураангуйZ.ai GLM · glm-4.7-flash
- Баруун бүсийн нийгмийн ажилтнуудад мэргэжлийн сургалт зохион байгууллаа.
- НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Зөн Монгол хамтран ажиллав.
- 170 гаруй ажилтан оролцлоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Арга хэмжээ: 'Нэг мэргэжил – Нэг хүч' зөвлөгөөн
- Байгууллага: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн сан, Дэлхийн Зөн Монгол
- Оролцогч: 170+ нийгмийн ажилтан, 5 аймгаас
- Удирдлага: К.Бахытжан, Б.Баярсайхан, Х.Бауыржан
- Хугацаа: 2 өдөр
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 6-нд нийтлэгдсэн
Баруун бүсийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын салбарт ажиллаж буй нийгмийн ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, арга зүйн чадавхыг бэхжүүлэх зорилгоор Нэг мэргэжил – Нэг хүч сэдэвт хоёр өдрийн чадавхжуулах сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага хамтран зохион байгуулж байна.
Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан, Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Х.Бауыржан болон холбогдох байгууллагын албаны төлөөлөл оролцлоо.
Арга хэмжээг нээж аймгийн Засаг даргын орлогч К.Бахыжан үг хэлж, хүүхдийн эрх, хамгаалал, сайн сайхны төлөө мэдлэг, ур чадвар, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй нийт нийгмийн ажилтнуудад талархал илэрхийлж, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Зөвлөгөөнд баруун бүсийн таван аймгаас хүүхэд, гэр бүл, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, нийгмийн бодлого болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 170 гаруй нийгмийн ажилтан, салбарын төлөөлөл оролцож байна.
Хоёр өдрийн сургалт, зөвлөгөөний хүрээнд хүүхэд хамгааллын үйлчилгээ, кейс менежмент, эрсдэлийн үнэлгээ, гэр бүлд суурилсан үйлчилгээ, нийгмийн ажлын арга зүй, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг, дадлага ажил зохион байгуулагдана.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.