Налайх дүүрэгт Хүүхдийн төлөө дэд зөвлөл байгуулагдаж, хүүхдүүд эрсдэлийг илрүүлэх аян эхлүүлнэ
Эх гарчигНалайх дүүргийн хүүхдийн төлөө дэд зөвлөлийн хүүхдүүдийн уулзалтыг зохион байгууллаа
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс хүүхдийн оролцооны байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
- Уулзалтаар Нийслэлийн Засаг даргын А/995 дугаар дагуу Хүүхдийн төлөө дэд зөвлөлийн үйл ажиллагааг танилцуулж, хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ.
- Хүүхдүүд өөрсдийн орчин дахь эрсдэлийг илрүүлэх зорилгоор “Эрсдэлийг хүүхдийн нүдээр” аяныг эхлүүлэхээр төлөвлөв.
Нэр томьёо
Захирамж
Ерөнхий сайд, Засаг дарга зэрэг ганц удирдах албан тушаалтны гаргасан шийдвэр.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр уулзалт зохион байгуулагдсан
- Нийслэлийн Засаг даргын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/995 дугаар захирамж
- Налайх дүүргийн Хүүхдийн төлөө дэд зөвлөлийг байгуулсан
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Төрийн байгууллагын ажлын тайлангийн шинжтэй мэдээлэл байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 27-нд нийтлэгдсэн
Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсээс 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн Хүүхдийн зөвлөл, Улаан загалмайн клуб, Скаут, НҮБ-ын Хүүхдийг ивээх сангийн клуб, “Нарны охид” клуб болон ерөнхий боловсролын сургуулиудын Сургуулийн өөрөө удирдах зөвлөлийн төлөөлөл болсон хүүхдүүдийг хамруулсан уулзалтыг зохион байгууллаа.
✅Тус уулзалтаар Нийслэлийн Засаг даргын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/995 дугаар захирамжаар батлагдсан Дэд зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны дүрмийг танилцуулж, дээрх хүүхдийн оролцооны байгууллагуудын төлөөллийг нэгтгэн ✅Налайх дүүргийн Хүүхдийн төлөө дэд зөвлөлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, цаашид хамтран ажиллах чиглэл, хийх ажлын талаар санал солилцов.
✅Мөн “Хүүхдийн төлөө-За гэвэл заавал хийе” үндэсний хөдөлгөөний зорилго, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхэд хүүхдүүдийн санал, санаачилгыг бодит ажил болгох талаар хэлэлцлээ.
✅Уулзалтын хүрээнд хүүхдүүд өөрсдийн амьдарч, суралцаж буй орчиндоо тулгарч буй эрсдэлийг хүүхдийн өнцгөөс тодорхойлох, илрүүлэх, урьдчилан сэргийлэх шийдэл санал болгох зорилгоор “Эрсдэлийг хүүхдийн нүдээр” аяныг зохион байгуулахаар төлөвлөв.
✅Ийнхүү хүүхдийн оролцооны байгууллагуудын төлөөллийг нэгтгэн, хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд хүүхдүүдийн дуу хоолой, оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, хүүхэд өөрөө өөрийнхөө болон үе тэнгийнхнийхээ эрхийг хамгаалахад идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлэхэд чиглэн ажиллаж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.