Налайх дүүрэгт архины хамаарлаас ангижруулах сэргээн засах төв нээгдлээ
Эх гарчигНалайх дүүрэгт “сэтгэц, нийгмийн сэргээн засах төв” нээгдлээ
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Архины хамааралтай иргэд болон тэдний ар гэрийнхэн
- Юу өөрчлөгдөх
- Эмчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, мэргэжил олгох сургалт, ажлын байрны зуучлалын үйлчилгээг цогцоор нь авах боломжтой болно.
- Хэзээнээс
- 2026 оны 10 дугаар сарын 16-наас
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Налайх дүүрэгт архины хамааралтай иргэдийг эмчлэх, нийгэмшүүлэх зорилготой Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв нээгдлээ.
- Тус төв нь хордлого тайлахаас эхлээд мэргэжил олгох, ажлын байранд зуучлах хүртэлх 5 үе шаттай цогц үйлчилгээг үзүүлэх юм.
- Энэхүү төв нь 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нээгдсэн
- Төв нь 5 үе шаттай эмчилгээ, нийгэмшүүлэх үйлчилгээ үзүүлнэ
- Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр нээлтэд оролцсон
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Төвийн үйл ажиллагааны чиглэл, зорилгыг бодитой тайлбарласан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 27-нд нийтлэгдсэн
Сэтгэцэд нөлөөлөх бодис, хорт зуршлын хэрэглээ /архи/-ээс ангижрахыг хүссэн иргэдэд дэмжлэг үзүүлэх, эмчлэх, нийгэмшүүлэх үйлчилгээг цогцоор нь хүргэх "Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв" байгуулагдаж 10 дугаар сарын 16-ны өдөр нээлтээ хийлээ.
Арга хэмжээнд Монгол Улсын Гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Н.Дэмидмаа, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Г.Ууганцэцэг, Аддиктологийн төвийн дарга Д.Ганбат, дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул, Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр, “Дезерет” олон улсын энэрлийн байгууллагын Монгол дахь салбарын тэргүүн Д.Пүрэвжаргал, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны төлөөлөл болон холбогдох албаны бусад төлөөлөл оролцов.
✅ Тус төв ашиглалтад орсноор архины хэтрүүлэн хэрэглээг бууруулах, архинд донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, уг эмгэгтэй иргэдэд эмчилгээ, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх боломж бүрдэж байна.
✅ Донтох эмгэгийн шалтгаанаас үүссэн зан үйлийг засаж эдгэрэл сайжралд хүрэхэд цаг хугацаа, олон мэргэжилтний ур чадвар, эмчилгээ үйлчилгээний тогтвортой байдал, чанарын асуудал чухал үүрэг гүйцэтгэдэг учир зорилтот бүлгийн иргэд удаан хугацаанд 5 үе шаттай үйлчилгээнд хамрагдах юм. Тодруулбал,
1. Архины хордлого тайлах эмчилгээ
2. Сэтгэл заслын эмчилгээ
3. Гэр бүлд нь эргэн нэгтгэх нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ
4. Мэргэжил олгох, давтан сургах үйлчилгээ
5. Хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийг хөдөлмөрт зуучлах, энгийн амьдралд хөл тавиулах гэсэн үе шаттай байна.
✅ Тус төв нь зөвхөн эмийн эмчилгээгээр хязгаарлагдахгүй сэтгэл засал, ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөөг үзүүлэхээс гадна ар гэрийнхэнд нь зориулсан сэтгэл зүйн боловсрол олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, мөн хөдөлмөрийн засал эмчилгээнд хамруулах бөгөөд үйлчлүүлэгчдийг ажилтай, орлоготой иргэн болгон бэлтгэх сургалтуудад хамруулж, ажлын байранд зуучлах зэрэг цогц үйлчилгээг үзүүлснээр тэднийг нийгмийн амьдралд бие даан хөл тавихад нь бодитой хувь нэмэр оруулах юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.