Налайхын хот төлөвлөлтийг шинэчилж, 800 сурагчийн хүртээмжгүй байдлыг шийдвэрлэнэ
Эх гарчигНалайх дүүрэгт хотын хэсэгчилсэн төлөвлөгөөг цэгцлэх ажлын хэсэг ажиллалаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Налайх дүүргийн иргэд
- Юу өөрчлөгдөх
- Хот төлөвлөлт, газар олголт, сургууль, эмнэлгийн хүртээмж бодит нөхцөлд тохирч цэгцлэгдэнэ.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Нийслэлийн төлөвлөлтийг цэгцлэх ажлын хэсэг Налайх дүүрэгт ажиллаж, бодит нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэхээр боллоо.
- Дүүрэгт 800 гаруй сурагч сургуулийн хүртээмжгүйгээс төвийн дүүргүүдэд суралцаж байгаа асуудал байгааг онцолжээ.
- 2040 он хүртэлх хөгжлийн үзэл баримтлалыг баталсан бөгөөд газар олголт, дэд бүтцийг цэгцлэхээр төлөвлөж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026.09.22 - Ажлын хэсэг Налайх дүүрэгт ажилласан огноо
- 2026.02.13 - Налайх дүүргийн ИТХ-ын тогтоол батлагдсан огноо
- Налайх хотын хөгжлийн үзэл баримтлал - 2040 он хүртэлх хөгжлийн чиг хандлага
- 800 гаруй сурагч - Төвийн дүүргүүдэд суралцаж буй Налайхын сурагчдын тоо
- Налуу ухаа эдийн засгийн тусгай бүс
- Налайхын үйлдвэрлэл, технологийн парк
- Нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж санал нэгтгэнэ
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 22-нд нийтлэгдсэн
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар байгуулагдсан хотын хэсэгчилсэн төлөвлөгөөг цэгцлэх ажлын хэсэг өнөөдөр /2026.09.22/ Налайх дүүрэгт ажиллалаа.
НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуулаар ахлуулсан ажлын хэсэг Налайх дүүргийн хотын хэсэгчилсэн төлөвлөгөө, дахин төлөвлөлтийн бүсүүдийг бодит нөхцөлтэй уялдуулан цэгцлэх чиглэлээр санал солилцлоо.
Энэ үеэр Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр, Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн нар дүүргийн хөгжлийн бодлого, цаашдын төлөвлөлтийн талаар танилцууллаа.
Налайх дүүрэгт “Налуу ухаа” эдийн засгийн тусгай бүс, Налайхын үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд дүүргийн ИТХ-ын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор “Налайх хотын хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталж, 2040 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон байна.
Мөн хүн амын өсөлт, сургууль, эмнэлгийн хүртээмж, дэд бүтэц болон газар олголтыг хот төлөвлөлттэй уялдуулан шийдвэрлэх шаардлагатай байгааг онцоллоо. Тухайлбал, сургуулийн хүртээмж, багш, ажилчдын орон тоотой холбоотойгоор Налайх дүүргийн 800 гаруй сурагч төвийн дүүргүүдэд суралцаж байна. Түүнчлэн голын ай сав дагуух газар олголтыг цэгцлэх, цаашдын төлөвлөлтийг бодит нөхцөлд тулгуурлан хийх шаардлагатай байгааг танилцуулсан юм.
Хот төлөвлөлтийг зөвхөн зураг төсөл боловсруулах хүрээнд бус, иргэдийн амьдрах орчин, орон сууц, амины сууц, үйлдвэр, сургууль, эмнэлэг, дэд бүтцийн хүртээмжтэй уялдуулан тодорхой болгох нь чухал гэдгийг ажлын хэсгийнхэн онцоллоо.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, Э.Одонтуяа, НИТХ-ын төлөөлөгч, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Хот байгуулалт, хотын стандартын газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга Д.Өгөөмөр нар ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд 9 дүүрэгт ажиллаж, хэсэгчилсэн төлөвлөгөөтэй холбоотой санал, мэдээллийг нэгтгэн НИТХ-д танилцуулж, цаашид холбогдох бодлого, шийдвэрийг гарган ажиллахаар төлөвлөж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.