Монгол Улс COP31-д эрт сэрэмжлүүлгийн санхүүжилтийн туршлага танилцууллаа
Эх гарчигМонгол улс COP31-ийн нээлтийн өдөр эрт сэрэмжлүүлгийг дасан зохицох санхүүжилттэй холбох туршлагаа олон улсад танилцууллаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Юу өөрчлөгдөх
- Нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ (IBF) ба эрт арга хэмжээний санхүүжилт (FbF) механизм үндэсний бодлого, төсөвт оршино, ус-цаг уурын ажиглалт EW4All стандартаар нэмэгдэнэ
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- Монгол Улс 2026 оны 11-р сарын 9-нд COP31-ын нээлтийн өдөр Дэлхийн ногоон эдийн засгийн байгууллагийн павильонд эрт сэрэмжлүүлгийн санхүүжилтийн туршлагаа танилцууллаа.
- БОУАӨЯ, ЦУОШГ хамтран зохион байгуулсан арга хэмжээд нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ (IBF) ба урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт (FbF) механизмыг дурдлаа.
- Улаанбаатарт COP17 амжилттай зохион байгуулсан туршлага, цөлжилтийн атласын шинэчлэлт, EW4All санаачилгаар ажиглалтыг нэмэгдүүлэх чиглэл дэвшүүллээ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026-11-09 (COP31 нээлтийн өдөр)
- Байршил: НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын 31 дүгээр бага хурал (COP31), WGEO павильон
- Зохион байгуулагчид: БОУАӨЯ, ЦУОШГ
- Явдал: "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санхүүжилтийг нэмэгдүүлэх" сэдэвт зэрэгцээ арга хэмжээ
- М.Намхайринчэн (БОУАӨЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга): Монголд сүүлийн 80 жилд температур дэлхийн дунджаас 2 дахин нэмэгдсэн, нутаг дэвсгэрийн 81.9% цөлжилтөд өртсөн
- 2026 оны 8-р сар Улаанбаатарт НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 амжилттай зохион байгуулагдсан
- Гурван тэргүүлэх чиглэл: 1) Ус, цаг уурын сүлжээг EW4All хүрээнд шинэчлэх, 2) Уламжлалт урьдчилсан мэдээг IBF рүү шилжүүлэх, 3) Эрт сэрэмжлүүлгийг FbF механизмаар санхүүжилттэй холбох
- С.Жавзмаа (ЦУОШГ): 2026 онд шинэчлэгдсэн Монгол Улсын цөлжилтийн атлас, урьдчилсан мэдээний хугацаа тус бүрээр шийдвэр гаргах боломж танилцуулагдсан
- IBF механизмд шаардагдаж буй гурван нөхцөл: урьдчилан тогтоосон босго үзүүлэлт, эрт арга хэмжээний журам, урьдчилан төлөвлөсөн санхүүжилт
- Дөрвөн санал: олон улсын түншлэлийг өргөжүүлэх, урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилтийг үндэсний бодлого/төсөвт тусгах, бүс нутгийн шинжлэх ухааны хамтын ажиллагаа бэхжүүлэх, орон нутагт хэрэгжүүлэх
- Ш.Цэрэндулам (ЦУОШГ-ны Уур амьсгалын өөрчлөлт, орчны шинжилгээний хэлтсийн дарга) панел хэлэлцүүлэг даргалсан
Пи-ар, үнэлэмж
Эх сурвалж албан байгууллагын мэдээлэл бөгөөд өөрийн амжилт, танилцуулга, саналыг эерэг талаас л дурдагдсан. Асуудлын тал (санхүүжилтийн хэв маяг, хэрэгжүүлэлтийн эрсдэл) талаарх мэдээлэл байхгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 9-нд нийтлэгдсэн
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (COP31)-ын нээлтийн өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Дэлхийн ногоон эдийн засгийн байгууллага (World Green Economy Organization – WGEO)-ын павильонд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санхүүжилтийг нэмэгдүүлэх нь: Нөлөөлөлд суурилсан эрт сэрэмжлүүлгийн систем ба урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилтийг ашиглах” сэдэвт зэрэгцээ арга хэмжээ хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ), Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ) түнш байгууллагуудтай хамтран зохион байгуулсан бөгөөд засгийн газар, олон улсын байгууллага, санхүүжүүлэгч, судалгааны байгууллагын төлөөлөл оролцлоо.
Арга хэмжээг БОУАӨЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Намхайринчэн нээж үг хэлэв. Тэрбээр Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд хамгийн их өртөж буй орнуудын нэг бөгөөд сүүлийн 80 гаруй жилд агаарын дундаж температур дэлхийн дунджаас хэд дахин нэмэгдэж, нутаг дэвсгэрийн 81.9 хувь цөлжилтөд өртөж, аюултай үзэгдлийн давтамж эрс өссөнийг онцлов. Мөн Монгол Улс 2026 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг амжилттай зохион байгуулсан туршлагаас үзэхэд газар, уур амьсгал, хүн хоорондоо салшгүй холбоотой бөгөөд гамшгийн дараа бус, өмнө нь арга хэмжээ авах нь хамгийн үр дүнтэй хариу арга хэмжээ болохыг тэмдэглэлээ. Мөн ус, цаг уурын албаны ажиглалтын сүлжээг “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрд” (EW4All) санаачилгын хүрээнд шинэчлэх, уламжлалт урьдчилсан мэдээнээс нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ (IBF) рүү шилжих, эрт сэрэмжлүүлгийг урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт (FbF)-ийн механизмаар санхүүжилттэй шууд холбох гэсэн гурван тэргүүлэх чиглэлийг танилцуулж, БОУАӨЯ нь Уур амьсгалын ногоон сангийн Үндэсний эрх бүхий байгууллагын хувьд олон улсын түнш байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалав.
Үргэлжлүүлэн ЦУОШГ-ын Захиргааны хэлтсийн Олон талт хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн С.Жавзмаа “Нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээнээс дасан зохицох хөрөнгө оруулалтын шийдвэр хүртэл” (From Impact-Based Forecasting to Adaptation Investment Decisions) сэдвээр үндсэн илтгэл тавьж хэлэлцүүллээ. Илтгэгч эрт сэрэмжлүүлэг нь тодорхой шийдвэр, арга хэмжээг эхлүүлж чадсан тохиолдолд л үр өгөөжөө өгдөг гэдгийг онцолж, нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ нь зөвхөн цаг агаар ямар байхыг бус тухайн цаг агаар малчин, газар тариалан, эрүүл мэнд, дэд бүтцэд ямар нөлөө үзүүлэхийг тодорхойлдог давуу талыг жишээгээр тайлбарлав. Мөн 2026 онд шинэчлэн гаргасан Монгол Улсын цөлжилтийн атласын үр дүн, урьдчилсан мэдээний хугацаа тус бүрээр ямар шийдвэр гаргах боломжтойг танилцууллаа.
Илтгэлд ажиглалт, нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ, урьдчилан тогтоосон босго үзүүлэлт, эрт арга хэмжээний санхүүжилт, хохирлыг бууруулах гэсэн гинжин холбоог тогтолцоо болгон хэвшүүлэхэд урьдчилан тогтоосон босго үзүүлэлт, эрт арга хэмжээний журам, урьдчилан төлөвлөсөн санхүүжилт гэсэн гурван үндсэн нөхцөл шаардлагатайг тодорхойлов. Түүнчлэн EW4All санаачилгын дөрвөн тулгуурын хүрээнд эрсдэлийн мэдлэг, ажиглалт ба урьдчилсан мэдээ (C-зурвасын Доплерын радар, автомат станц, лидар, хиймэл оюун ухаанд суурилсан тоон прогноз), сэрэмжлүүлэг түгээх (салбар дундын IBF платформ, үүрэн сүлжээгээр сэрэмжлүүлэг дамжуулах), бэлэн байдал ба хариу арга хэмжээ чиглэлээр хөрөнгө оруулалтын тэргүүлэх хэрэгцээг танилцуулж, олон улсын түншлэлийг өргөжүүлэх, урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилтийг үндэсний дасан зохицох бодлого, төсөвт тусгах, бүс нутгийн шинжлэх ухааны хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутагт хэрэгжүүлэх гэсэн дөрвөн саналыг дэвшүүллээ.
Үндсэн илтгэлийн дараа ЦУОШГ-ын Уур амьсгалын өөрчлөлт, орчны шинжилгээний хэлтсийн дарга Ш.Цэрэндулам “Эрт сэрэмжлүүлгийн системийг санхүүжилтийн механизмтай холбох нь” сэдэвт панел хэлэлцүүлгийг даргалан явуулав. Хэлэлцүүлэгт Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-ын Хөгжлийн түншлэл, хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан газрын захирал Даниел Кулл “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрд” санаачилга ба олон улсын түншлэлийн талаар, БОУАӨЯ-ны Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Должинсүрэн урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилтийг үндэсний дасан зохицох бодлогод тусгаж институцжүүлэх асуудлаар, Ази, Номхон далайн бүс нутгийн дэлхийн өөрчлөлтийн судалгааны сүлжээ (APN)-ний Нарийн бичгийн дарга нарын газрын захирал Тошиюки Ямасаки бүс нутгийн шинжлэх ухаан, судалгааны хамтын ажиллагааг дасан зохицох төлөвлөлтөд ашиглах талаар, ICLEI – Тогтвортой хөгжлийн төлөөх орон нутгийн засаг захиргааны байгууллагын Зүүн Азийн нарийн бичгийн дарга нарын газрын бүсийн захирал Шу Жу радар, хиймэл оюун ухаан, ухаалаг хотын дасан зохицох шийдлийг орон нутагт нэвтрүүлэх талаар тус тус байр сууриа илэрхийлж, санал бодлоо солилцов. Асуулт, хариултын хэсгийн дараа панел хэлэлцүүлгийн даргалагч эрт сэрэмжлүүлгийн санхүүжилтийн төлөөх олон улсын түншлэлийг бэхжүүлэхийг уриалан арга хэмжээг хаалаа.
Зэрэгцээ арга хэмжээ нь Монгол Улсын эрт сэрэмжлүүлэг, нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ, урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилтийн чиглэлээр хуримтлуулсан туршлага, цаашдын зорилтыг олон улсын тавцанд танилцуулж, ус цаг уурын албыг шинэчлэх, дасан зохицох санхүүжилтийг татах чиглэлээр олон улсын түнш байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг нээсэн чухал арга хэмжээ боллоо. COP31 нь 2026 оны 11 дүгээр сарын 9-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо үргэлжилж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.