Монгол, Германы их сургуулиуд 7 гэрээнд гарын үсэг зурлаа
Эх гарчигМонгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Монгол, Германы их, дээд сургуулиуд хоорондоо 7 баримт бичигт гарын үсэг зурлаа.
- Эдгээр гэрээ нь бакалаврын 2+2, ахисан 1+1 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх суурь болно.
- Уул уурхайн бүсийн байгаль орчны менежмент, ландшафтын нөхөн сэргээлт зэрэг чиглэлээр хамтын ажиллагаа нэмэгдэнэ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10 дугаар сарын 22-нд 7 баримт бичиг байгуулагдсан
- Бакалаврын түвшинд 2+2, ахисан түвшинд 1+1 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохирсон
- Уул уурхайн бүс нутгийн ус, байгаль орчны менежмент, ландшафтын нөхөн сэргээлт, цахилгааны инженерчлэл зэрэг чиглэлүүд дурдагдсан
- Монгол Улсын их сургууль, ШУТИС, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль оролцсон
- Лайпцигийн их сургууль, Дрездений Техник, эдийн засгийн дээд сургууль, Фрайбергийн Уул уурхайн академийн Технологийн их сургууль, Хемницийн технологийн их сургууль, НҮБ-ын Их сургууль оролцсон
Пи-ар, үнэлэмж
Текстэд 'түүхтэй түншлэлийг бататгах', 'шинэ хуудас нээгдэж байна', 'чухал алхам боллоо' гэх мэт сэтгэл хөдөлгөх, магтаалын шинжтэй илэрхийллүүд ашигласан.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 23-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд талууд 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор их, дээд сургуулиуд хоорондын долоон баримт бичиг байгууллаа.
Боловсролын салбарт эдгээр санамж бичгийг байгуулснаар хамтын ажиллагааны 100 жилийн түүхтэй түншлэлийг бататгах, эрдэм шинжилгээ, судалгааны чадавхыг бэхжүүлэх, багш, судлаач, оюутнуудын урт болон богино хугацааны сургалт, судалгаа, төсөл, эрдэм шинжилгээний солилцоог нэмэгдүүлэх боломж бүрдэв.
Түүнчлэн, уул уурхайн бүс нутгийн ус, байгаль орчны менежмент, уурхайн хаалтын дараах ландшафтын нөхөн сэргээлт, цахилгааны инженерчлэл зэрэг чиглэлээр бакалаврын түвшинд 2+2, ахисан түвшинд 1+1 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх шинэ хуудас нээгдэж байна.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын их сургуулиуд Монгол Улсын дээд боловсролын салбарыг хүлээн зөвшөөрч, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж буй нь хоёр улсын боловсролын хамтын ажиллагааг шат ахиулсан чухал алхам боллоо.
“Монгол Улсын их сургууль болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Лайпцигийн их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын их сургуулийн ректор, профессор Баянжаргалын Очирхуяг, Лайпцигийн их сургуулийн ректор, доктор, профессор Ева Инес Обергфелл нар гарын үсэг зурав.
“Монгол Улсын их сургууль болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездений Техник, эдийн засгийн дээд сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээ”-нд Монгол Улсын их сургуулийн ректор, профессор Баянжаргалын Очирхуяг, Дрездений Техник, эдийн засгийн дээд сургуулийн ректор, доктор, профессор Инго Гестринг нар гарын үсэг зурав.
“Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Эрдэнэс ҮТП ХХК болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Фрайбергийн Уул уурхайн академийн Технологийн их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор, доктор, профессор Төмөрпүрэвийн Намнан, Эрдэнэс ҮТП ХХК-ийн гүйцэтгэх захирал Наранцацралтын Мөнх-Идэр, Фрайбергийн Уул уурхайн академийн Технологийн их сургуулийн ректор, доктор, профессор Ютта Эмес нар гарын үсэг зурав.
“Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездений Техникийн их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор, доктор, профессор Төмөрпүрэвийн Намнан, Дрездений Техникийн их сургуулийн Амьдралын бүх үе шатны сургалтын асуудал эрхэлсэн проректор, профессор Нильс Модлер нар гарын үсэг зурав.
“Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хемницийн технологийн их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор, доктор, профессор Төмөрпүрэвийн Намнан, Хемницийн технологийн их сургуулийн ректор, доктор, профессор Герт Штромайэр нар гарын үсэг зурав.
“Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездений Техник, эдийн засгийн дээд сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээ”-нд Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн ректор, доктор, профессор Баатарын Батцэнгэл, Дрездений Техник, эдийн засгийн дээд сургуулийн ректор, доктор, профессор Инго Гестринг нар гарын үсэг зурав.
“Эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын их сургуулийн Материал болон нөөцийн нэгдсэн менежментийн хүрээлэн хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн ректор, доктор, профессор Баатарын Батцэнгэл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Их сургуулийн Материал болон нөөцийн нэгдсэн менежментийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Даниэль Карте нар гарын үсэг зурав.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.