Хөвсгөл аймагт хүүхдийн аюулгүй байдлын ажил 52.5 хувь гүйцэтгэгдлээ
Эх гарчиг“Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний ажлын хэсэг хуралдлаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Хөвсгөл аймгийн иргэд, хүүхдүүд
- Юу өөрчлөгдөх
- Хүүхдийн эрсдэлийг бууруулах, сургалт зохион байгуулах
- Хэзээнээс
- 2026 оны 9-р сарын 14-нээс
- Юу хийх
- Аппликейшн суулгах, сургалтад оролцох
AI хураангуйZ.ai GLM · glm-4.7-flash
- Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогод Ц.Гансүх ахлан хүүхдийн аюулгүй байдлын ажлын хэсэг хуралдлаа.
- Хөдөлгөөний хэрэгжилт 52.5 хувь байна.
- Цаашид сургалт, нөлөөллийн ажлуудыг эрчимжүүлнэ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 52.5 хувь
- 2026-09-14
- Ц.Гансүх
- Хөвсгөл аймаг
- "Хүүхдийн төлөө за бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн
- "Эрсдэлгүй Хөвсгөл" аппликейшн
- "Хүүхдэд ээлтэй орон нутаг" санаачилга
- "Сайн хөрш" санаачилга
- "Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ" санаачилга
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 14-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар хэрэгжүүлж буй “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл аймагт хэрэгжүүлж буй ажил, цаашид зохион байгуулах арга хэмжээний талаар ажлын хэсэг хуралдлаа.
Тус ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх ахлан ажиллаж байгаа бөгөөд хурлаар хөдөлгөөний хэрэгжилтийн явц, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон анхаарах асуудлыг хэлэлцэж, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өглөө.
Одоогийн байдлаар хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй ажлын төлөвлөгөөний хэрэгжилт 52.5 хувьтай байна.
Цаашид “Эрсдэлгүй Хөвсгөл” аппликейшныг сурталчлан, хүүхдийн эрхийн зөрчил, эрсдэлийг иргэдийн оролцоотой илрүүлж, эрсдэлтэй орчныг тодорхойлон шуурхай арилгах, байгууллагуудад эрсдэлийн хяналтыг тогтмолжуулахад анхаарч ажиллана.
Мөн “Хүүхдэд ээлтэй орон нутаг”, “Сайн хөрш”, “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ” зэрэг санаачилгыг хэрэгжүүлж, эцэг эх, асран хамгаалагчдад хүүхэд хамгаалал, цахим орчны аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулна.
Эдгээр ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлж, хүүхэд бүр аюулгүй, эрүүл, ээлтэй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг эрчимжүүлэн ажиллана.үндсэн агуулга.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.