Өлгий хотын хуучин хогийн цэгийг нөхөн сэргээх ажил 85% дууссан
Эх гарчигХуучин хогийн цэгийн нөхөн сэргээлтийн ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Өлгий хотын 50 мянган иргэд
- Юу өөрчлөгдөх
- Хог хаягдлын шаталт, утаа болон хөрсний бохирдол буурна.
AI хураангуйNVIDIA NIM · gemma-4-31b-it
- Өлгий хотын 68 жил ашигласан хуучин хогийн цэгийг хааж, нөхөн сэргээх ажил үргэлжилж байна.
- Одоогоор гүйцэтгэл 85 хувьтай бөгөөд хог хаягдлыг дарж булшлах, хөрсийг сэргээх ажил хийгдэж байна.
- Энэхүү төсөл нь хотын 50 мянган орчим иргэний эрүүл мэнд, орчны бохирдолд эерэг нөлөө үзүүлнэ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 68 жилийн турш ашиглагдсан
- 30.9 га талбай
- 300 гаруй мянган метр куб хог хаягдал
- Гүйцэтгэл 85 хувь
- Гүйцэтгэгч: Жол ХХК
- Зөвлөх: Урбан Солид Вэйст Менежмент ХХК
- Хамрах хүрээ: 50 мянга орчим иргэн
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 5-нд нийтлэгдсэн
Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, орчны өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготойгоор Өлгий хотын хуучны төвлөрсөн хог хаягдлын цэгийг хааж, нөхөн сэргээх ажил үргэлжилж байна.
Аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан, Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч Х.Болатбек тэргүүтэй холбогдох байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд нөхөн сэргээлтийн ажлын явцтай газар дээр нь танилцаж, санал солилцлоо.
Өлгий хотын хуучин төвлөрсөн хогийн цэг нь 68 жилийн турш ашиглагдсан ба нийт 30.9 га талбайд 300 гаруй мянган метр куб хог хаягдал хуримтлагдсан байна.
Тухайн нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд хуучин хогийн цэгийг үе шаттайгаар хааж, хуримтлагдсан хог хаягдлыг дарж булшлах, шаталт болон утааг бүрэн зогсоох, хөрсийг нөхөн сэргээх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, цаашид тухайн талбайд дахин хог хаях боломжгүй болгох инженерийн шийдлүүдийг хэрэгжүүлж байна.
Гүйцэтгэгч компаниар Жол ХХК ажиллаж байгаа ба өнөөдрийн байдлаар нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна. Харин төслийн зөвлөх үйлчилгээг Урбан Солид Вэйст Менежмент ХХК хэрэгжүүлж байна. Энэхүү ажил нь орчны бохирдол, хог хаягдлын шаталтаас үүдэлтэй утаа болон хөрсний бохирдлыг бууруулж, Өлгий хотын 50 мянга орчим иргэний эрүүл мэнд, аюулгүй амьдрах орчинд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.