НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Хэнтий аймагтай 2028-2032 оны төлөвлөгөөг хэлэлцлээ
Эх гарчигХэнтий аймагт НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчидтэй хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчид Хэнтий аймагт очиж орон нутгийн хэрэгцээ шаардлагыг сонслоо.
- Энэхүү уулзалт нь 2028-2032 оны хамтын ажиллагааны баримт бичгийг боловсруулах бэлтгэл ажил юм.
- Аймгийн боловсрол, эрүүл мэнд, байгаль орчны салбарын төлөөлөл оролцож санал солилцсон.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026 оны 10 дугаар сарын 19
- Байгууллага: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)
- Хүн: Лионел Лорон (НҮБХХ-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч)
- Баримт бичгийн хугацаа: 2028–2032 он
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 5-нд нийтлэгдсэн
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Лионел Лорон тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймагт ажиллаж, орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, хэрэгцээ шаардлага, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалт нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улстай 2028–2032 онд хамтран ажиллах дунд хугацааны баримт бичгийг боловсруулах бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд аймгийн төрийн захиргааны байгууллагууд, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын төлөөлөл, боловсролын байгууллагын удирдлага, багш нарын холбоодын төлөөлөл оролцов.
Хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбаруудад тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлага, боломжит түншлэл болон хамтран хэрэгжүүлэх ажил, санаачилгын талаар санал солилцлоо.
Энэхүү уулзалт нь Хэнтий аймгийн хөгжлийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн санал, санаачилгыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улстай хамтран ажиллах 2028–2032 оны дунд хугацааны баримт бичиг боловсруулах үйл явцад тусгуулах, орон нутгийн түвшинд хамтын ажиллагааны боломжийг өргөжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.