Багахангай дүүргийн хоёр гарамд засвар хийж, хөдөлгөөнийг хязгаарлана
Эх гарчигИргэдийн анхааралд
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Багахангай дүүргийн жолооч нар, 1-р хорооны иргэд
- Юу өөрчлөгдөх
- Зам засварын улмаас хөдөлгөөний хязгаарлалт гарна, тусгай тээвэрлэлт зохион байгуулна.
- Юу хийх
- Замын хөдөлгөөний хязгаарлалтыг анхаарах
AI хураангуйNVIDIA NIM · gemma-4-31b-it
- Багахангай дүүргийн хоёр төмөр замын гарамд засвар үйлчилгээ хийнэ.
- Зарим хэсэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах болно.
- 1 дүгээр хорооны иргэдэд тусгай тээвэрлэлт зохион байгуулна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Улаанбаатар–Чойр чиглэлийн 0101 авто зам
- Багахангай–Булагтай чиглэлийн 3-р км, 1-р зуутын төмөр замын гарам
- 2026-10-08, 09:00–17:00 цаг
- Хангай–Багахангай чиглэлийн 508-р км-ийн гарам
- 2026-10-09, 10:00–15:00 цаг
- 64-92 УНВ улсын дугаартай Альфард тээвэр
- Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газар
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 7-нд нийтлэгдсэн
Багахангай дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Улаанбаатар–Чойр чиглэлийн 0101 дугаартай авто замын дагуу, Багахангай–Булагтай чиглэлийн авто замын 3 дугаар километрийн 1 дүгээр зуутад байрлах төмөр замын гарамд 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 09:00–17:00 цагийн хооронд засвар, үйлчилгээний ажил хийгдэнэ.
Мөн Хангай–Багахангай чиглэлийн авто замын 508 дугаар километрийн гарам буюу дүүргийн 1, 2 дугаар хороог холбосон төмөр замын гарамд 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10:00–15:00 цагийн хооронд засвар, үйлчилгээний ажил хийгдэхтэй холбогдуулан тухайн хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд түр хугацаагаар хязгаарлалт хийнэ.
Иймд 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10:00–15:00 цагийн хооронд нийтийн тээврийн үйлчилгээний маршрутад дараах зохицуулалт хийгдэнэ. Үүнд:
• Нийтийн тээврийн автобус дүүргийн 2 дугаар хорооноос иргэдэд үйлчилнэ.
• 1 дүгээр хорооны иргэдэд зориулан 64-92 УНВ улсын дугаартай “Альфард” тээврийн хэрэгсэл тухайн хорооны автобусны буудлаас иргэдийг төмөр замын гарам хүргэж үйлчилнэ.
Иргэд та бүхэн дээрх хугацаанд замын хөдөлгөөнд оролцохдоо засвар, үйлчилгээний ажилтай холбоотой хөдөлгөөний түр хязгаарлалт, зохицуулалтыг анхаарч, нийтийн тээврийн үйлчилгээнд дээрх зохицуулалтын дагуу үйлчлүүлнэ үү.
Та бүхнийг дээрх мэдээллийг анхаарч, замын хөдөлгөөнд хүлээцтэй, болгоомжтой оролцохыг хүсье.
БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Холбогдох утас: 89126255
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.