Дотоод хэргийн их сургуулийн багш, судлаачдад оюуны өмчийн зөвлөгөө өгнө
Эх гарчигИх сургуулийн оюуны өмчийн харилцааг зохицуулах тогтолцоог бэхжүүлэх, багш, судлаачдад мэдээлэл, зөвлөгөө хүргэх чиглэлээр хамтран ажиллах нь чухал
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Дотоод хэргийн их сургуулийн багш, судлаачид
- Юу өөрчлөгдөх
- Бүтээлээ хамгаалах, эрх ашиг тохиролцох талаарх мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой болно
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Дотоод хэргийн их сургууль ба Оюуны өмчийн газар их сургуулийн оюуны өмчийн тогтолцоог бэхжүүлэхээр хамтран ажиллах юм.
- Багш, судлаачдад бүтээлээ хамгаалах, эрх ашиг тохиролцох талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.
- Энэ нь Дэлхийн оюуны өмчийн байгууллагын (WIPO) Технологи, инновацыг дэмжих төвийн (ТИСК) үндэсний сүлжээний хүрээнд хэрэгжинэ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Дотоод хэргийн их сургууль ба Оюуны өмчийн газар хамтран ажиллах юм
- Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Технологи, инновацыг дэмжих төвийн (ТИСК) үндэсний сүлжээний хүрээнд хэрэгжинэ
- Багш, судлаачдад оюуны өмчийн эрх, хамгаалалтын талаар мэдээлэл, зөвлөгөө хүргэнэ
- Оюуны өмчийн газрын ТИСК үндэсний сүлжээ хөтөлбөрийн зохицуулагч Б.Одгэрэл (Ph.D) мэдээлэл өгсөн
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 30-нд нийтлэгдсэн
Хүний мэдлэг, оюун ухаан нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч хүч юм. Энэхүү хүчийг тэтгэх, бүтээлч хөдөлмөрийг үнэлж урамшуулах чухал үндэс нь оюуны өмчийн эрхийн хамгаалалт билээ.
Их сургуулийн оюуны өмчийн эрх зүйн тогтолцоо нь эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг хамгаалах, багш, судлаач, ажилтны бүтээлч санаачилгыг дэмжих, инновац, судалгаа, хөгжүүлэлтийг өргөжүүлэх, тэдгээрийн үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахад чухал үүрэгтэй.
Хууль сахиулах салбарын мэдлэг, оюуны төв байх эрхэм зорилгын хүрээнд Дотоод хэргийн их сургууль нь технологийн ололтод тулгуурласан шинэ бүтээл туурвих, патентын мэдээлэлд суурилсан судалгаа, хөгжүүлэлтийг дэмжихийн зэрэгцээ оюуны өмчийг хүндэтгэх, хамгаалах соёлыг төлөвшүүлэхэд анхаарах шаардлагатай байна.
Иймд багш, судлаач та бүхэн бүтээлийнхээ эх хувилбар, судалгааны баримт материалыг хадгалах, хамтын бүтээлийн эрх, ашиглах нөхцөлийг урьдчилан тохиролцох, бусдын бүтээлийг ашиглахдаа эх сурвалжийг зөв эшлэх, шинэ бүтээлийн үр дүнг нийтэд танилцуулахаас өмнө эрхийн хамгаалалтын талаар мэргэжлийн зөвлөгөө авахыг зөвлөж байна.
Цаашид Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Технологи, инновацыг дэмжих төвийн (ТИСК) үндэсний сүлжээний хүрээнд Оюуны өмчийн газартай хамтын ажиллагааг өргөжүүлж, их сургуулийн оюуны өмчийн харилцааг зохицуулах тогтолцоог бэхжүүлэх, багш, судлаачдад мэдээлэл, зөвлөгөө хүргэх чиглэлээр хамтран ажиллах нь чухал юм.
Оюуны өмчийн газрын ТИСК үндэсний сүлжээ хөтөлбөрийн зохицуулагч, доктор (Ph.D) Б.Одгэрэл
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.