Сүхбаатар дүүргийн гамшгийн бэлэн байдлын үзлэг 92.8 хувь буюу “Маш сайн” дүнгээр төгсөв
Эх гарчигГамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт 92.8 буюу “маш сайн” дүгнэгдлээ
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Сүхбаатар дүүргийн иргэд
- Юу өөрчлөгдөх
- Гамшгийн үед хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг сайжруулсан
- Хэзээнээс
- 2026 оны 10 сарын 12-16
AI хураангуйZ.ai GLM · glm-4.7-flash
- Сүхбаатар дүүргийн гамшгийн бэлэн байдлын үзлэг 92.8 хувь буюу “Маш сайн” дүнгээр төгсөв.
- 1320 алба хаагч, 74 мэргэжлийн анги, 32 тусгай машин хамруулан гамшгийн үед хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг шалгав.
- Энэхүү үзлэг нь хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах зорилготой юм.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 92.8 хувь дүн
- 1320 алба хаагч
- 74 мэргэжлийн анги
- 32 тусгай машин
- 2026 оны 10 сарын 12-16
- Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын газар
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 19-нд нийтлэгдсэн
Сүхбаатар дүүргийн хэмжээнд энэ сарын 12-16 ны өдрүүдэд нийслэлийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулагдаж нэгдсэн дүнгээ гаргалаа. Нийслэлийн Онцгой байдлын газрын ажлын хэсгээс дүүргийн гамшгаас хамгаалах 13 албаны 74 мэргэжлийн анги, 1-20 дугаар хорооны Засаг даргын Ажлын алба, төр, хувийн хэвшлийн 110 байгууллага, аж ахуй нэгжийн нийт 1320 алба хаагчдыг хамруулан гамшиг, аюулт үзэгдэл тохиолдсон үед хариу арга хэмжээ авах бэлэн байдлын үзлэгийг газар дээр хийж, мэргэжлийн арга зүйн зөвлөмжийг өгч ажилласан. Ажлын хэсгийн нэгдсэн дүнгээр Сүхбаатар дүүрэг 92.8 хувь буюу “Маш сайн” дүгнэгдсэн байна.
👷👷♀️ Өнөөдөр өглөө 07:30 цагаас эхлэн дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн албаны бэлэн байдлын нэгдсэн үзлэгийг зохион байгуулав. Үзлэгт нийтдээ гамшгаас хамгаалах албаны 600 гаруй алба хаагч, гамшгийн үед авран хамгаалах, сэргээн босгох тусгай зориулалтын 32 машин механизм, техник хэрэгсэлтэй оролцсон. Дүүргийн хэмжээнд бэлэн байдлаа шалгаснаар гамшиг, аюулт үзэгдэл тохиолдсон үед хариу арга хэмжээг хурдан шуурхай авах, гамшгийн үеийн салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, бэлтгэл бэлэн байдлаа хангах, мэргэжлийн арга зүйн удирдлагаар ханган хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилготой юм.
🚒 Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт идэвх санаачилгатай оролцсон бүх байгууллага, хамт олонд талархлаа илэрхийлж, та бүхнийхээ цаашдын ажилд амжилт хүсье.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.