АТГ-аас Эрүүл мэндийн яаманд төсөв, худалдан авалтаар 6 зөвлөмж өглөө
Эх гарчигЭрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Авлигатай тэмцэх газар () Эрүүл мэндийн яаманд төсөв, худалдан авалт, гадаадын зээлийн хэрэгжилтээр 6 зөвлөмж хүргүүллээ.
- Энэ зөвлөмж нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих зорилготой.
- Яамнаас 2023 онд хүргүүлсэн өмнөх зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, хариу ирүүлэхийг даалгалаа.
Нэр томьёо
АТГ
Авлигатай тэмцэх газар: авлигын гэмт хэргийг шалгаж, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээн авдаг.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026 оны 11-р сарын 05
- АТГ-ын 2023 оны 03/11425 дугаартай албан бичиг
- Авлигын эсрэг хуулийн 18.1.6 зүйл
- Төрийн хэмнэлтийн тухай хууль
- 6 асуудлаар зөвлөмж хүргүүлсэн
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 5-нд нийтлэгдсэн
11 сарын 05, 2026
81
Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн яамны төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа эрүүл мэндийн салбарт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжиж буй төсөл, хөтөлбөрийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн зөвлөмжийг хүргүүллээ.
Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төсвийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах зорилгоор хүргүүлсэн уг зөвлөмжид 6 асуудлыг тусгасан байна.
Тухайлбал, яамны хүний нөөцийг тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллуулах, хэлтэс, албадын дотоод уялдаа холбоог хангаж, ажил хүлээлцэхэд тавих хяналтыг сайжруулж, баримтжуулж хэвших, төсвийн төлөвлөлтийг бодит судалгаанд тулгуурлан оновчтой төлөвлөх, төсвийг үндэслэлгүйгээр илүү эсвэл дутуу төлөвлөдөг зөрчлийг таслан зогсоон, санхүүгийн сахилга батыг чангатгаж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах, төсвийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын хэмжээнд төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, төсөл, арга хэмжээг хугацаанд нь бүрэн гүйцэд, үр дүнтэй хэрэгжүүлэх, худалдан авах ажиллагаанд шалгарч, гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ гүйцэтгээгүй хуулийн этгээдийн мэдээллийг холбогдох байгууллагад хүргүүлж, тендерт оролцох эрхийг хязгаарлуулах арга хэмжээг авдаг байх, худалдан авах ажиллагаанд гарч буй зөрчлүүдийг таслан зогсоож, ил тод байдлыг хангах, холбогдох хууль, журмыг нэг мөр хэрэгжүүлэх, яамнаас байгуулсан гэрээний нэгдсэн сан үүсгэн, гэрээг бүртгэж хэвших, гэрээний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, Авлигатай тэмцэх газраас 2023 оны 03/11425 дугаартай албан бичгээр тус яаманд хүргүүлсэн эрүүл мэндийн салбарт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөртэй холбоотой хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, хариу ирүүлэхийг даалган зөвлөлөө.
Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэл
Гомдол, мэдээлэл хүлээн авах
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.