Эрүүл мэндийн хууль шинэчлэгдэнэ: эмнэлэг төвтэйгээс хүн төвтэй загвар руу шилжинэ
Эх гарчигЭрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Бүх иргэд, эрүүл мэндийн салбарын ажилтан
- Юу өөрчлөгдөх
- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоо нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, эм зүйн тусламж гурван тулгуурт шилжинэ. Санхүүжилт тогтвортой болно.
- Юу хийх
- Төслийн дэлгэрэнгүй агуулгыг УИХ-ын вэбсайтаар үзэх, хуралдааны хэлэлцүүлэг бий болвол сэтгэгдэл илэрхийлэх
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- Улсын Их Хурлын гишүүд Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2026 оны 10-р сарын 30-нд өргөн мэдүүллээ.
- Төсөл нь 2011 оны хуульд 31 удаа өөрчлөлт орсон тул системийн түвшинд цогцоор шинэчлэх, эмнэлэг төвтэй загварыг нийгмийн эрүүл мэнд төвтэй руу шилжүүлэх зорилготой.
- Санхүүжилтыг тогтвортой болгох, иргэнийг зардлаас хамгаалах, дижитал эрүүл мэндийг нэгдүүлэх зөвлөгөө багтана.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026.10.30
- Төсөл өргөн мэдүүлсэн гишүүд: Т.Мөнхсайхан, П.Ганзориг, О.Саранчулуун, Б.Хэрлэн
- Эрүүл мэндийн тухай хууль 2011 онд батлагдсан, 31 удаа нэмэлт өөрчлөлт орсон
- Төсөл нийт 9 бүлэг, 53 зүйлтэй
- Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль батлагдаад 2 жил болсон
- Загварыг "эмнэлэг төвтэй" болоос "нийгмийн эрүүл мэнд төвтэй" руу шилжүүлэх
Пи-ар, үнэлэмж
Төсөл санаачлагчид "чухал шинэчлэл", "бодитой хэрэгжүүлэх" гэх мэт өөрсдийн ажлыг өндөрт үнэлсэн магтаал дурдсан. Гэвч мөнгөн дүн, хэрэгжүүлэх хугацаа, тодорхой зарцуулалтын тоо ширхэг зэрэг баримтаар баталгаажуулсан мэдээлэл алга.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 30-нд нийтлэгдсэн
Ангилал: Улсын Их Хурлын дарга
Холбогдох гишүүд: Сандаг Бямбацогт, Пүрэвжав Ганзориг, Тогтмол Мөнхсайхан, Отгон Саранчулуун, Бадарч Хэрлэн
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.30/ Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан, П.Ганзориг, О.Саранчулуун, Б.Хэрлэн нараас Эрүүл мэндийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл өргөн мэдүүлэв.
Эрүүл мэндийн тухай хууль нь 2011 онд батлагдсанаас хойш нийт 31 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсны улмаас тус салбарын бодлого, зохицуулалт, хэрэгжилт хоорондын уялдаа хангалтгүй болж, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашигт сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдсэн аж.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан 15 жилийн дараа ийнхүү эрүүл мэндийн салбарын “малгай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан өргөн мэдүүлж буйг дурдаад, хуулийн төсөлд цогц хэлбэрийн өөрчлөлтүүдийг хийж, иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжрах, чирэгдэл багасгах, санхүүгийн дарамтаас сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн бодлогоо тэргүүлэх чиглэл болгох чухал зохицуулалтуудыг тусгасныг онцлов.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, 2011 онд Улсын Их Хурлын гишүүн С.Ламбаа Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэн батлуулж байсныг дурсав. Тэрбээр, иргэдийн эрүүл мэндийг өвдөхөөс урьдчилан сэргийлэх, биеийн тамир, спортоор хичээллэх, дасгал хөдөлгөөн хийх, зөв зохистой хооллох чиглэлд анхаарч, хуулийн төсөлд нийгмийн эрүүл мэндийг дэмжих бодлогын зохицуулалтуудыг тусгасан нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Төсөл санаачлагч гишүүн Т.Мөнхсайхан Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль батлагдаад хоёр жил болж байна. Гэсэн хэдий ч Эрүүл мэндийн тухай хуульд нийгмийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн зохицуулалтууд бага тусгагдсан. Иймд төслийн шинэчилсэн найруулгад нийгмийн эрүүл мэндийн талаарх бодлогыг тэргүүлэх чиглэл болгоход анхаарч, нэлээдгүй өөрчлөлтүүдийг тусгасан гэв.
Шинэчилсэн найруулгын хүрээнд эрүүл мэндийн тогтолцоог “эмнэлэг төвтэй” загвараас “нийгмийн эрүүл мэнд төвтэй” тогтолцоо руу үе шаттайгаар шилжүүлэх, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих бодлогыг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх суурь өөрчлөлтийг тусгахад чиглүүлсэн байна.
Мөн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь нийт 9 бүлэг, 53 зүйлтэй бөгөөд эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн аж. Хуулийн төслийн бүлэг тус бүр нь эрүүл мэндийн тогтолцооны үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг уялдаа холбоотойгоор зохицуулж, салбарын үйл ажиллагааг нэгдмэл, тогтвортой, үр дүнтэй байлгах эрх зүйн суурийг бүрдүүлэх зорилготой аж.
Тухайлбал, төсөлд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоог нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, эм зүйн тусламж, үйлчилгээ гэсэн гурван тулгуурт үндэслэн зохион байгуулж, тэдгээрийн уялдаа, залгамж чанарыг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгажээ. Эдгээр зохицуулалт нь эрүүл мэндийн салбарыг эмнэлэг төвтэй загвараас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, чанартай эмчилгээ, аюулгүй эмийн хэрэглээг нэгтгэсэн нийгмийн эрүүл мэнд төвтэй тогтолцоо руу шилжүүлэхэд чиглэсэн чухал шинэчлэл болно гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
Түүнчлэн төсөлд эрүүл мэндийн санхүүжилтийг тогтвортой, ил тод, үр ашигтай, иргэн төвтэй болгох, улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрийг уялдуулж, иргэнийг эрүүл мэндийн зардлаас үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг санхүүжилтийн бодлоготой холбох эрх зүйн үндсийг бүрдүүлэх зохицуулалтуудыг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, тусламж, үйлчилгээ авах үндсэн эрхийг бодитой хэрэгжүүлэх эрх зүйн орчин сайжирч, эрүүл мэндийн тогтолцооны удирдлага, санхүүжилт, хүний нөөц, тусламж үйлчилгээ, эм зүй, дижитал эрүүл мэнд, мэдээллийн зохицуулалт харилцан уялдаатайгаар хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.