Монгол-Хятад хүнсний аюулгүй байдлын төвүүд хамтын ажиллагаа эхэллээ
Эх гарчигБНХАУ-ын хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Хүнсний аюулгүй байдлын мэргэжилтнүүд, сүүн болон тосны үйлдвэрлэгчид
- Юу өөрчлөгдөх
- Уламжлалт сүүн бүтээгдэхүүний стандарт, чанар олон улсын түвшинд хүргэх боломж нээгдэх
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- - Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам БНХАУ-ын Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний төвийн (CFSA) төлөөлөгчдийг 2026 оны 10 сарын 26-30-ны өдрүүдэд хүлээн авч уулзлаа.
- - Талууд 2026 оны 6 сарын 23-нд байгуулсан "Хамтын ажиллагааны санамж бичиг"-ийг эрчимжүүлэх, нарийвчилсан төлөвлөгөөг тохирох зорилгоор 5 чиглэлээр санал бэлдлээ.
- - Ирэхэд нарийвчилсан төлөвлөгөөг баталж, сүүн бүтээгдэхүүн болон чацарганы тосны үйлдвэрүүдийг биечлэн танилцуулах ажиллагаа төлөвлөгдсөн байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Уулзалт болсон: 2026 оны 10 сарын 26-30
- Санамж бичиг байгуулагдсан: 2026 оны 6 сарын 23
- Монгол талаас: Ц.Болорчулуун (Бодлого төлөвлөлтийн газрын дарга), Д.Довчинсүрэн (Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга)
- БНХАУ талаас: Фан Юнсян (CFSA-ын дэд ерөнхий захирал, судлаач)
- Хамтын ажиллагааны 5 чиглэл: Кодексийн хамтын ажиллагаа, бүс нутгийн уламжлалт хүнсний эрсдэлийн үнэлгээ, хүний нөөцийг чадавхжуулах, лабораторийн техникийн хөгжлийг нэмэгдүүлэх
- Ирэхэд сүүн бүтээгдэхүүн, чацарганы тосны үйлдвэрүүдийг биечлэн танилцуулах төлөвлөгдсөн
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 27-нд нийтлэгдсэн
БНХАУ-ЫН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний үндэсний төв (CFSA)-ийн дэд ерөнхий захирал Фан Юнсян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Монголын талаас ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн тэргүүтэй холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцсон бол БНХАУ-ын талаас CFSA болон Өвөр Монголын ӨЗО-ны Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн төлөөлөгчид оролцов.
ХХААХҮЯ болон БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооны харьяа Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний үндэсний төв хооронд хооронд хүнсний аюулгүй байдал, Кодексын үйл ажиллагааны чиглэлээр техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг эрчимжүүлэх, цаашдын нарийвчилсан төлөвлөгөөг тохирохоор тус төлөөлөгчид энэ сарын 26–30-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж буй юм.
Уулзалтын үеэр ХХААХҮЯ-наас санамж бичгийн хүрээнд Кодексийн хамтын ажиллагаа, бүс нутгийн уламжлалт хүнсний эрсдэлийн үнэлгээ, хүний нөөцийг чадавхжуулах, лабораторийн техникийн хөгжлийг нэмэгдүүлэх зэрэг таван чиглэлээр тодорхой саналуудыг дэвшүүллээ.
БНХАУ-ын Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний үндэсний төвийн (CFSA) дэд ерөнхий захирал, судлаач Фан Юнсян манай саналуудыг хүлээн авч, хамтран ажиллахаа илэрхийлэв. Талууд мөн хүнсний аюулгүй байдлын боломж, хүнсний бүтээгдэхүүний чанар, стандарт экспорт, импортын асуудлаар хамтын ажиллагааны байр сууриа илэрхийлэв.
Айлчлалын ирэх өдрүүдэд талууд хамтын ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг эцэслэн тохирохоос гадна ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн болон чацарганы тосны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцахаар төлөвлөөд байна. Хамтын ажиллагаа нь уламжлалт исэг сүүн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэхэд голлон чиглэх юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.