Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Монгол улс дахь суурин төлөөлөгч лионель лауренсыг хүлээн авч уулзлаа
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчтэй уулзаж, салбарын санхүүжилтийг сайжруулах талаар ярилцлаа.
- Хоёр тал цус бүлэгнэлтийн эмийн 3 жилийн хангамжийг бүрдүүлсэн хамтын ажиллагааг амжилттай болсон гэж дүгнэв.
- Цаашид эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг сайжруулах, техникийн дэмжлэг авах зорилтоор хамтран ажиллахаар тохиролцлоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Лионель Лауренстай уулзсан
- Энэ оны эхээр Эрүүл мэндийн яам болон НҮБХХ-ийн хооронд Санамж бичиг байгуулсан
- Цус бүлэгнэлтийн VIII хүчин зүйлийн рекомбинант эмийн гурван жилийн тогтвортой хангамжийг бүрдүүлсэн
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 27-нд нийтлэгдсэн
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЛИОНЕЛЬ ЛАУРЕНСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Лионель Лауренстай уулзаж, цаашдын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр эрүүл мэндийн даатгалын санхүүжилтын тогтолцооны тогтвортой байдал, үр ашиг, иргэдэд үзүүлж буй бодит өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, шинэчлэлийн талаар ярилцав.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эрүүл мэндийн санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох, тэгш хүртээмжтэй, үр ашигтай, тогтвортой тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр НҮБХХ-ийн техникийн дэмжлэг, мэргэжлийн зөвлөмж чухал болохыг онцолж, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.Мөн энэ оны эхээр Эрүүл мэндийн яам болон НҮБХХ-ийн хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд цус бүлэгнэлтийн VIII хүчин зүйлийн рекомбинант эмийн гурван жилийн тогтвортой хангамжийг бүрдүүлэх чиглэлээр амжилттай хамтран ажилласныг онцлон тэмдэглэв. Тус эмийг хүлээн авч хэрэглээнд нэвтрүүлсэн нь хамтын ажиллагааны бодит үр дүн болж байгааг сайд онцолж, НҮБХХ-ийн хамт олонд талархал илэрхийллээ.
Цаашид нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт, хангамжийг сайжруулах болон харилцан сонирхсон бусад чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар санал солилцов.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.