Зүрх шилжүүлэн суулгах, хавдрын эмчилгээний чиглэлээр 6 эмч БНСУ-д суралцана
Эх гарчигЗүрх шилжүүлэн суулгах, бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр 6 эмч БНСУ-д мэргэжил дээшлүүлнэ
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Юу өөрчлөгдөх
- Монголд зүрх шилжүүлэн суулгах, хавдрын эмчилгээний чанар сайжрах юм.
- Хэзээнээс
- 2026 он
AI хураангуйNVIDIA NIM · gemma-4-31b-it
- Зүрх шилжүүлэн суулгах болон хавдрын эмчилгээний чиглэлээр 6 эмч БНСУ-д мэргэжил дээшлүүлнэ.
- Сургалтын төлбөр болон нислэгийн зардлыг төрөөс бүрэн хариуцна.
- Эзэмшсэн мэдлэг, технологийг Монголд нэвтрүүлж, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 6 эмч мэргэжил дээшлүүлнэ
- Улсын нэгдүгээр төв эмнэлэг
- Улсын гуравдугаар төв эмнэлэг
- БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн яам
- 2026 онд шинэчлэн байгуулсан тохиролцоо
- Зүрх шилжүүлэн суулгах мэс засал
- Бага аарцгийн хавдрын хожуу үеийн эмчилгээ
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 28-нд нийтлэгдсэн
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Солонгос Улсад эмнэлзүйн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдахаар сонгогдсон Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлгийн зургаан эмчийг хүлээн авч уулзлаа.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: “Сургалтын хамгийн чухал үр дүн бол эзэмшсэн мэдлэг, ур чадвар, технологийг эх орондоо бодитоор нэвтрүүлж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах явдал юм” хэмээн онцоллоо.
Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн яам хооронд 2026 онд шинэчлэн байгуулсан тохиролцооны хүрээнд эхний ээлжид зүрх шилжүүлэн суулгах мэс засал, бага аарцгийн хавдрын хожуу үеийн эмчилгээний чиглэлээр эмч нар БНСУ-ын тэргүүлэх эмнэлгүүдэд мэргэжил дээшлүүлнэ.
Сургалтын төлбөр болон олон улсын нислэгийн зардлыг төрөөс хариуцах бөгөөд эмч нар олон улсын шилдэг эмнэлгүүдийн эмчилгээний арга барил, багийн зохион байгуулалт, өвчтөний аюулгүй байдал, тусламж, үйлчилгээний чанарын сайн туршлагаас суралцах юм. Сургалтын дараа эзэмшсэн мэдлэг, ур чадвар, технологийг эх орондоо нутагшуулж, тухайн чиглэлийн тусламж, үйлчилгээг тогтвортой үзүүлэх үндэсний чадавхыг бүрдүүлэхэд анхаарч ажиллана.
“Бидний гол зорилго бол Монгол Улсын иргэн шаардлагатай нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг эх орондоо, чанар, аюулгүй байдлын зохих шаардлагад нийцүүлэн авах боломжийг нэмэгдүүлэх юм” хэмээн Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэллээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.