Эмнэлгийн 50 мэргэжилтэн үйлчилгээний чанарыг хянах сургалтад хамрагдаж байна
Эх гарчигЭрүүл мэндийн байгууллагуудын чанар, аюулгүй байдлын дотоод аудитын чадавхыг бэхжүүлэх сургалт боллоо.
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Эрүүл мэндийн байгууллагуудын 50 мэргэжилтэн дотоод аудит хийх сургалтад хамрагдаж байна.
- Сургалтаар эмнэлгийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хянах арга зүйг зааж байна.
- Энэ нь эмнэлгийн алдааг бууруулж, үйлчилгээг сайжруулах зорилготой.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Нийт 50 мэргэжилтэн сургалтад хамрагдаж байна
- Дижитал эрүүл мэндийн чанарын холбоо сургалтыг зохион байгуулсан
- Сургалтыг Э.Энхжаргал удирдан явуулж байна
Пи-ар, үнэлэмж
Сургалтын ач холбогдлыг тодотгосон ерөнхий магтаал байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 6-нд нийтлэгдсэн
Дижитал эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран зохион байгуулж буй тус сургалтад эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, чанар, аюулгүй байдал хариуцсан нийт 50 мэргэжилтэн хамрагдаж байна.Сургалтаар эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд нотлох баримтад суурилсан дотоод аудит хийх арга зүй, чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, эрсдэлийг илрүүлж үнэлэх, залруулах арга хэмжээ төлөвлөх, хэрэгжилт болон үр дүнг үнэлэх чиглэлээр онолын мэдлэг, практик ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч байна.Сургалтыг Дижитал эрүүл мэндийн чанарын холбооны тэргүүн, эрүүл мэндийн чанар, аюулгүй байдлын мэргэшсэн менежер Э.Энхжаргал удирдан явуулж байна.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын аудит нь зөвхөн алдаа, зөрчлийг илрүүлэхэд чиглэдэггүй. Харин үйл ажиллагааны эрсдэлийг урьдчилан тодорхойлох, нотлох баримтад тулгуурлан бодит нөхцөл байдлыг үнэлэх, цаашид сайжруулах боломжийг илрүүлж, үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлэхэд чиглэсэн тасралтгүй үйл явц юм.Энэхүү сургалт нь эрүүл мэндийн байгууллагуудын чанарын удирдлага, дотоод хяналт, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх, тусламж, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.