Сүхбаатар дүүргийн 166-р сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Эх гарчигЕрөнхий боловсролын 166-р сургууль кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрчилгээгээ авлаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- 166-р сургуулийн сурагчид болон багш нар
- Юу өөрчлөгдөх
- Кембрижийн олон улсын хөтөлбөрийн дагуу сургалт явагдаж, лабораторийн тоног төхөөрөмж шинэчлэгдлээ.
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Сүхбаатар дүүргийн 166-р сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрчилгээгээ албан ёсоор гардан авлаа.
- Тус сургууль нь дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар лабораторийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдсан байна.
- Энэ хичээлийн жилээс IX ангийн 70 сурагч Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэж эхлэхээр төлөвлөжээ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Сүхбаатар дүүргийн 166-р сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрчилгээ авсан
- Тус сургууль нь Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж буй зургаа дахь сургууль болсон
- Сургууль 62 багш, ажилтан, 650 гаруй сурагчтай
- IX ангийн 3 бүлэгт 70 сурагч анхны элсэлтээр суралцана
- Огноо: 2026-10-21
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн
Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 166-р сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрчилгээгээ өнөөдөр албан ёсоор хүлээн авлаа. Кембрижийн гэрчилгээ гардуулах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга М.Алтангэрэл болон холбогдох албаны хүмүүс, сургуулийн багш, сурагчид оролцов. Тус сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх зургаа дахь сургууль болж байна. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 166-р сургуульд хими, физик, биологи, мэдээлэл зүйн хичээлийн лаборатори, байгалийн ухааны хичээлийн химийн бодисын тусгай зөвшөөрөл, багш нарын англи хэлний мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэх хөтөлбөр, гадаад хэлний номын фонд баяжуулалт зэрэг анги танхимд шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материалын тохижилтыг тус тус хийсэн. Энэ хичээлийн жилд 166-р сургууль 62 багш, ажилтан, 650 гаруй суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Кембрижийн хөтөлбөрийн анхны элсэлтээр IX ангийн гурван бүлэгт 70 сурагч суралцан ахлах ангийн түвшинд Cambridge International AS & A Level хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.