Онцгой байдал: Эрэн хайх, аврах ажлын арга зүйг шинжлэх ухааны үндэслэлээр хэлэлцлээ
Эх гарчиг“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Онцгой байдлын ерөнхий газар эрэн хайх, аврах ажлын онол, арга зүйг боловсронгуй болгох эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.
- Хурлын үеэр 8 илтгэл хэлэлцэж, Туркийн газар хөдлөлтийн туршлага, дрон ашиглалт, эрх зүйн шинжилгээ зэрэг сэдвүүдийг хөндлөө.
- Тус хурал нь бодлогын болон практик санал зөвлөмж боловсруулахад чиглэсэн арга хэмжээ байв.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 11 дүгээр сарын 12-нд хурал боллоо
- Онцгой байдлын ерөнхий газрын Соёлын төвд болон цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа
- Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ажиллагааны удирдлагын газар хамтран зохион байгуулав
- 8 илтгэл хэлэлцүүллээ
- Турк улсын 2023 оны газар хөдлөлтийн туршлагыг хөндлөө
- Дрон ашиглах боломж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 13-нд нийтлэгдсэн
“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо
calendar_today2026-11-13
“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын Соёлын төвд танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа. Тус хурлыг Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газар хамтран зохион байгуулав.
Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь гамшгийн үеийн эрэн хайх, аврах ажиллагааны онол, арга зүйг олон улсын болон дотоодын туршлага, сургамжид тулгуурлан боловсронгуй болгох арга замыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэвшүүлэн хэлэлцэж, бодлогын болон практик санал, зөвлөмж боловсруулахад чиглэсэн юм.
Хурлын үеэр эрэн хайх, аврах ажиллагааны эрх зүйн орчин, эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, олон улсын чиг хандлага, эрэн хайх, аврах ажиллагааны онол, арга зүй, шинэ техник технологийн хэрэглээний асуудлыг хөндсөн 8 илтгэл хэлэлцүүллээ.
Тухайлбал, эрэн хайх, аврах ажиллагааны эрх зүйн орчинд хийсэн (хийдэл) Gap шинжилгээ, Турк улсын 2023 оны газар хөдлөлтийн үеийн олон улсын хот доторх эрэн хайх, аврах ажиллагааны удирдлага, зохицуулалтын сургамж, Монгол Улсын дунд ангиллын аврах баг хөгжүүлэх үндэслэл, Эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх хүн төвтэй загвар: Үзэл баримтлалын хүрээ ба арга зүй, Эрэн хайх, аврах ажиллагааны онол-арга зүй олон улсын чиг хандлага, эрх зүйн зохицуулалтын асуудлыг хөндсөн судалгааны ажлуудыг танилцуулсан юм.
Мөн цагдаа, онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгддэг ижил төстэй утга агуулгатай нэр томьёоны зөрүү, ойлголцлын асуудал, эрэн хайх, аврах ажиллагаанд дрон ашиглаж буй өнөөгийн нөхцөл байдал, өндөр уулын бүсэд нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах боломж, тулгамдаж буй асуудал, гамшгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нийгмийн ажилтан, оюутнуудын бэлэн байдлыг хангах асуудлуудыг хэлэлцлээ.
Бусад мэдээлэл
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.