Нүүрсний хэрэглээнээс татгалзах форум болж, ДЭМБ-тай эрүүл мэндийн хамтын ажиллагааг хэлэлцлээ
Эх гарчигЭ.Батшугар: орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ДЭМБ-ын төлөөлөгчтэй уулзаж, орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулах талаар ярилцлаа.
- Уулзалтаар эрүүл мэндийн салбарыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг хөндөжছেэ.
- Мөн өрхийн нүүрсний хэрэглээнээс татгалзах сэдэвт үндэсний форум Улаанбаатар хотноо боллоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Э.Батшугар (Эрүүл мэндийн сайд)
- Доктор Сандро Демаё (ДЭМБ-ын Ази, Номхон далайн бүсийн Уур амьсгал, орчин, эрүүл мэндийн төвийн захирал)
- 2026 оны 11-р сарын 3-4
- “Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” сэдэвт үндэсний форум
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 4-нд нийтлэгдсэн
Э.БАТШУГАР: ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЖ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн Уур амьсгал, орчин, эрүүл мэндийн төвийн захирал, доктор Сандро Демаё (Dr. Sandro Demaio)-г хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын орчны эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол болон хүрээлэн буй орчны хүчин зүйлсээс шалтгаалсан эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хөндлөө.
Доктор Сандро Демаё нь ДЭМБ-ын Ази, Номхон далайн бүсийн 38 улс, нутаг дэвсгэрт уур амьсгал, орчин, эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, нотолгоонд суурилсан арга хэмжээ, түншлэлийг удирдан чиглүүлэн ажилладаг. Тэрээр өмнө нь Монгол Улсад Мянганы сорилтын корпорацын техникийн зөвлөхөөр ажиллаж, халдварт бус өвчний тандалт, бүртгэлийн тогтолцоог хөгжүүлэхэд оролцож байсан туршлагатай.
Тэрээр 2026 оны 11 дүгээр сарын 03–04-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” сэдэвт үндэсний форумд оролцож, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын эрүүл мэндийн харилцан хамаарал болон олон улсын туршлагын талаар санал, байр сууриа хуваалцсан юм.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын орчны эрүүл мэндийн чиглэлээрх бодлого, үйл ажиллагааг олон улсын болон бүс нутгийн туршлагатай уялдуулах, ДЭМБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.