Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр 64 дүгээр улирлаа “Ромео, Жульетта” балетаар нээлээ
Эх гарчигДуурь бүжгийн эрдмийн театрын 64 дүгээр улирлын нээлт “ромео жульетта” балетаар эхэллээ
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр 64 дүгээр улирлаа “Ромео, Жульетта” балетаар нээлээ.
- Энэхүү бүтээлийг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр болон Их Эзэн хааны театрын уран бүтээлчид хамтран бүтээсэн.
- Театрын барилгад одоогоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар засварын ажил хийгдэж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 11-р сарын 7-нд 64 дүгээр улирлын нээлт болсон
- Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр 1963 онд байгуулагдсан
- “Ромео, Жульетта” балетыг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр болон Их Эзэн хааны театрын уран бүтээлчид хамтран бүтээсэн
- Театрын барилгад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар засварын ажил хийгдэж байна
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 7-нд нийтлэгдсэн
Мэдээ
ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТРЫН 64 ДҮГЭЭР УЛИРЛЫН НЭЭЛТ “РОМЕО ЖУЛЬЕТТА” БАЛЕТААР ЭХЭЛЛЭЭ
2026-11-07
40
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр 64 дэх улирлын нээлтээ алдарт “Ромео, Жульетта” балетаар эхлүүллээ. Хайр дурлал, гэр бүлийн зөрчил, хувь заяа, үзэн ядалтын эмгэнэлт үр дагаврыг бүжгийн хэлээр илэрхийлдэг уг бүтээл нь уран зохиол, хөгжим, найруулга, бүжгийн томоохон цогц бүтээлд тооцогддог дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийн нэг юм. Энэхүү бүтээл нь Уильям Шекспирийн ижил нэртэй эмгэнэлт жүжгээс сэдэвлэн туурвисан бөгөөд хөгжмийг Оросын хөгжмийн зохиолч Сергей Прокофьев зохиожээ. “Ромео, Жульетта” балетыг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр болон Их Эзэн хааны театрын уран бүтээлчид хамтран бүтээсэн нь сонгодог урлагийн салбарт төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нэгэн чухал алхам боллоо. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр нь 1963 онд байгуулагдсан Монголын сонгодог урлагийн ууган театруудын нэг бөгөөд одоогоор театрын барилгад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар засварын ажил хийгдэж байгаа хэдий ч тус театр үзэгчдэд урлагийн боловсрол олгох, сонгодог урлагийг түгээн дэлгэрүүлэх үүргээ тасралтгүй хэрэгжүүлэн ажиллаж байна. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр 64 дэх улирлын нээлтээ алдарт “Ромео, Жульетта” балетаар эхлүүллээ. Хайр дурлал, гэр бүлийн зөрчил, хувь заяа, үзэн ядалтын эмгэнэлт үр дагаврыг бүжгийн хэлээр илэрхийлдэг уг бүтээл нь уран зохиол, хөгжим, найруулга, бүжгийн томоохон цогц бүтээлд тооцогддог дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийн нэг юм. Энэхүү бүтээл нь Уильям Шекспирийн ижил нэртэй эмгэнэлт жүжгээс сэдэвлэн туурвисан бөгөөд хөгжмийг Оросын хөгжмийн зохиолч Сергей Прокофьев зохиожээ. “Ромео, Жульетта” балетыг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр болон Их Эзэн хааны театрын уран бүтээлчид хамтран бүтээсэн нь сонгодог урлагийн салбарт төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нэгэн чухал алхам боллоо. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр нь 1963 онд байгуулагдсан Монголын сонгодог урлагийн ууган театруудын нэг бөгөөд одоогоор театрын барилгад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар засварын ажил хийгдэж байгаа хэдий ч тус театр үзэгчдэд урлагийн боловсрол олгох, сонгодог урлагийг түгээн дэлгэрүүлэх үүргээ тасралтгүй хэрэгжүүлэн ажиллаж байна. Бусадтай хуваалцах
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.