Дундговь аймаг 2027-2031 оны жендэрийн эрх тэгш байдлын стратегийг боловсруулна
Эх гарчигДундговь аймгийн жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээний ажлын урьдчилсан танилцуулга уулзалт боллоо
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Дундговь аймгийн иргэд
- Юу өөрчлөгдөх
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, төрийн үйлчилгээ сайжрах боломжтой
- Хэзээнээс
- 2027-2031 он
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Дундговь аймагт жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээний урьдчилсан тайланг танилцууллаа.
- Канад-Монголын МЕРИТ төслийн хүрээнд хүн амын бүтэц, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийг судалсан байна.
- Энэхүү судалгаанд үндэслэн 2027-2031 оны жендэрийн эрх тэгш байдлын стратегийг боловсруулна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Канад-Монголын МЕРИТ төсөл
- Дундговь аймгийн жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээ
- 2027–2031 онд жендэрийн эрх тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөө боловсруулах
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 28-нд нийтлэгдсэн
Канад-Монголын МЕРИТ төслийн хүрээнд Дундговь аймгийн жендэрийн нөхцөл байдлыг бодит тоо баримт, судалгаа, нотолгоонд тулгуурлан тодорхойлж, цаашдын бодлого, үйл ажиллагааг оновчтой төлөвлөх зорилгоор жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээний урьдчилсан тайланг танилцуулж, хэлэлцлээ.
Уулзалтад аймгийн Засаг даргын зөвлөх Б.Лхагвабаатар, Канад-Монголын МЕРИТ төслийн Жендэрийн багийн ахлагч Т.Туул, төслийн ажилтан Ө.Удвал, ЖҮХАА-ны ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал, зөвлөх Б.Баатарсүрэн, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн, аймгийн Жендэрийн салбар хорооны гишүүд болон холбогдох хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтнүүд оролцов.
Уулзалтын үеэр ЖҮХАА-ны ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал, зөвлөх Б.Баатарсүрэн нар дүн шинжилгээний урьдчилсан тайланг танилцуулж, аймгийн нийгэм, эдийн засгийн онцлог, хүн амын нас, хүйсийн бүтэц, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, хөдөөгийн малчин өрхийн амьдрал, шийдвэр гаргах түвшний оролцоо зэрэг асуудлыг хөндөн, тулгамдаж буй асуудал болон цаашид анхаарах чиглэлүүдийн талаар санал солилцсон байна.
Жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээ нь орон нутагт жендэрийн эрх тэгш байдлыг хангахад гарч буй ахиц дэвшил, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, бодлого, төлөвлөлт, төсөв, төрийн үйлчилгээг сайжруулахад чухал ач холбогдолтой.
Дүн шинжилгээний үр дүнд үндэслэн Дундговь аймгийн 2027–2031 онд жендэрийн эрх тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөө боловсруулна. Ингэснээр жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг орон нутгийн бодит хэрэгцээнд нийцүүлэн тодорхойлж, хэрэгжилт, үр дүнг хэмжих боломж бүрдэх юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.