Дундговь аймгийн 15 сумын Засаг дарга нар цэргийн бэлтгэл сургалтад хамрагдлаа
Эх гарчигДундговь аймгийн 15 сумын засаг дарга нарыг “цэргийн бэлтгэл” сургалтад хамрууллаа
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Дундговь аймгийн 15 сумын Засаг дарга нарыг цэргийн бэлтгэл сургалтад хамрууллаа.
- Сургалт нь Батлан хамгаалахын сайдын А/421 дүгээр хүрээнд хоёр өдөр үргэлжилсэн.
- Оролцогчид цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, хээрийн дадлага, марш-тактикийн сургалтад оролцсон байна.
Нэр томьёо
Тушаал
Сайд, агентлагийн дарга зэрэг албан тушаалтны өөрийн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Дундговь аймгийн 15 сумын Засаг дарга хамрагдсан
- Батлан хамгаалахын сайдын 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/421 дүгээр тушаал
- Зэвсэгт хүчний 278 дугаар тусгай салбарын материаллаг баазыг түшиглэсэн
- Сургалт хоёр өдрийн хугацаанд үргэлжилсэн
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Төрийн байгууллагын албан ёсны сургалтын үйл ажиллагааг тайлагнасан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 30-нд нийтлэгдсэн
@Дундговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб
“Хөдөөгийн сэргэлт – Шинэ Дундговь”, “Хүн төвтэй хөгжил – Шинэчлэлийн жил”-ийн хүрээнд үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, нутгийн захиргааны байгууллагын үүрэг, оролцоог бэхжүүлэх зорилгоор Дундговь аймгийн сумдын Засаг дарга нарт зориулсан “Цэргийн бэлтгэл” сургалтыг хоёр өдрийн хугацаанд зохион байгууллаа.
Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/421 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах, “Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулсан тус сургалтад аймгийн 15 сумын Засаг дарга бүрэн хамрагдав.
Сургалт онолын болон хээрийн дадлага гэсэн үндсэн чиглэлээр явагдаж, оролцогчдод батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэхэд нутгийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг, оролцооны талаар мэдээлэл өглөө.
Мөн Зэвсэгт хүчний 278 дугаар тусгай салбарын материаллаг баазыг түшиглэн цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох хээрийн сургалт, дадлагыг зохион байгуулж, галын болон химийн бэлтгэл, байр зүйн баримжаалал, эмнэлгийн тусламж, гар гранат, буудлагын бэлтгэлийн чиглэлээр оролцогчдыг дадлагажуулав. Түүнчлэн оролцогчдын бие бялдрын бэлтгэл, тэсвэр хатуужил, сахилга зохион байгуулалт, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор марш-тактикийн тэмцээн зохион байгуулав.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.